5

857 109 49
                                    

Толгой өндийх завгүй өдрүүд үргэлжилсээр. Бүгд л завгүй ажиллаж байна. Энгийн жижигхэн хэсгүүдийн зураг авалт дууссан. Харин одоо хамгийн гол өрнөл, тайлал хэсгүүдийн зураг авалт үлдсэн байгаа.

Би: өнөөдөр ингээд дуусгая. Бүгдээрээ эртхэн харьж амар. Маргаашнаас гол хэсгүүдийн зураг авалт эхлэх болохоор бүгдээрээ эрч хүчтэй ирээрэй.

Бүгд: заа.

Хүмүүсээ тараачхаад Жүнмён ах руу залгалаа.

Би: ажил нь дууссан уу? Би тар...

Бэкхён утсыг минь аваад тасалчих нь тэр.

Би: яаж байнаа? гэж гайхан асуухад Бэкхён: манайх руу хамт явъя.

Би: ЯАХ ГЭЖ?

Бэкхён: аав чамтай уулзмаар байна гэсэн.

Би: чамайг хэтэрхий их ажлуулж, дарамталж байна гээд намайг аавдаа ховолчихсон юм уу? Чи арай одоо болтол аав ээждээ хов зөөдөг юм биш биз дээ. Тэгээд одоо аав чинь намайг загинах юм уу?

Бэкхён: ёоо, яаж ийм хүн Нар байдаг байнаа.

Би: юу гэсэн үг юм?

Бэкхён: зүгээр дагаад яв гэснээ гараас хөтлөн зураг авалтын талбайгаас гарлаа.

Бид хоёр нээх удаан явсангүй нэгэн дундаж хэмжээтэй харшид ирлээ.

Харш руу ороод Бэкхён: аав би ирлээ гэж чанга хэлэхэд цаана байсан нэг өрөөнөөс Бэкхёны үеийн залуу "өө ирчихсэн үү?" гэсээр гараад ирлээ.

Би: аавтайгаа уулзуулна гээгүй юм уу? гэж шивнэхэд Бэкхён юу ч болоогүй юм шиг над руу хараад: тэгээд? Энэ манай аав гэх нь тэр.

Би: тэнэгтээд байгаач. Чамтай чацуу юм шиг харагдаж байна. Тэгэхээр чи аавыгаа хэдтэй байхад нь төрсөн гэсэн үг үү? Нэг настай юу? Хоёр настай юу? гээд зогсож байтал өнөөх Бэкхёны аав гэх залуу хүрч ирээд: сайн байна уу? Бэкхёны аав Ким Минсок гээд эелдэг инээмсэглэлээ.

Би: намайг Ким Бэки гэдэг. Танилцахад таатай байна гэж аавд нь хандаж хэлчхээд Бэкхён руу хараад: аав чинь Ким овогтой байхад чи яагаад Бён овогтой байгаан. АААААААН гэж чангаар уулга алдсаар Бэкхён руу ойртоод: аан чиний хойд аав байхнээ. Ээж чинь төрсөн ааваас чинь салангуутаа чамтай чацуу залуутай суучихсан юм байна тийм үү? гэж шивнэхэд Бэкхён залахсан царайтай над руу хараад: би чамд бүх амьдралаа тайлбарлах албагүй. Энэ миний төрсөн аав. Тийм болохоор нэг секунд ч болов дуугүй байгаад өг.

Нар (Дууссан)Where stories live. Discover now