Сэүн: миний тэжээвэр амьтан шдээ. Яагаад эхнэр гэж бодсон юм?
Би: үнэт эдлэл энэ тэр авчихсан байхаар нь л.
Сэүн: аан манай Арана амьтай амьгүй хамаагүй бүх зүйлийг иддэг юм. Түүний идэх хамгийн дуртай зүйл нь үнэт эдлэл юм л даа.
Би: аан тийм байхнээ. Бид нарыг ч идэж болох нь.
Суна: өө хөөрхий. Дэлхий дээр хүмүүс ийм үнэт эдлэлүүдийн нэгийг нь авах гэж л үхэн хатан ажилж байхад энд зүгээр нэг шувууны хоол ч байх шиг.
Бэкхён: Анатэростой танилцмаар байна уу?
Би: тэгье л дээ.
Суна: би тэгээд яахын?
Кёнсүү: бид нар чамд гаригаа танилцуулъя. Наад хосуудаа хая. Хамт явахаар нялуурахаас өөр юм хийхгүй ядаргаатай.
Суна Кёнсүү рүү гайхаж харсаар: аан за.
Бэкхён бид хоёр хөлгийн хаалга нээгдэхэд хамгийн түрүүнд харагдсан уул руу явлаа. Бүхэлдээ нов ногоон маш том сүрлэг уул.
Би: эхлээд ээжтэй чинь танилцах хэрэгтэй байхаа.
Бэкхён: аав ээж хоёрт хоёулхнаа уулзах цаг хэрэгтэй.
Би: бас тийм. Нээрээ мөст уул гэдэг нь яадаг газар юм? Яагаад ээжийг чинь тэнд байгаа гэхээр аавын чинь санаа зовж байгаан?
Бэкхён: аав ээж хоёр мөсний хүчтэй болохоор сэтгэлээр унах, бие нь өвдөх үед мөст ууланд очиж хүчээ тогтворжуулдаг юм.
Би: аан. Тэр мөст уул нь их онцгой газар бололтой. Зун болж байхад мөстэй хэвээрээ.
Бэкхён: манай гариг дээр улирал солигддоггүй харин газар бүр өөр өөр улиралтай байдаг. Энэ уул, уулын сав газарт зун болж байхад нөгөө талд гол горхийг дагаад намар болж байх жишээний.
Би: хөөх, наадах чинь ямар аятайхан юм бэ? Тун дажгүй шийдэл байна шдээ хөгшөөн. Миний өвгөөн.
Бэкхёнтой хоёулхнаа байгаа учир санаа зовох юмгүй хүссэнээрээ тэнэгтээд энэ тэрүүгээр үсэрч цовхчоод явж байтал гэнэт л аймшигтай гурван амьтан гараад ирэх нь тэр. Нэг нь далавчтай арслан хэрнээ сүүлэндээ хилэнцийнх шиг хатгууртай, нөгөөх нь бас л далавчтай арслан шиг биетэй хэрнээ 3 өөр мангасын толгойтой. Харин гурав дахь нь ямар нэгэн араатан, хавчны хавчин гар нуруунаас нь гараад ирсэн. Миний амьдралдаа харах нь битгий хэл сонсож ч байгаагүй амьтад байлаа.
Би: АААВААААААА ЮУ ВЭЭЭЭЭ? гэж орилсоор Бэкхёний араар ороод: гариг дээр чинь ирээд эхний өдрөө шууд үхэх юм гэж бодсонгүй гэсээр түүний цамцнаас зуурахад Бэкхён инээн: тэд миний тэжээвэр амьтад байгаа юм.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.