12

775 88 26
                                    

Эвлүүлгээ хийж байгаа анги руу ороход Суна сууж байлаа.

Суна: дэлхий сүйрэх гэж байгаа гэнэ үү?

Би: айн?

Суна: наад царай зүс чинь юу болчихсон юм бэ? Ертөнцийн төгсгөл ирчихсэн юм шиг л урвайцан байх юм.

Би: сая нөгөө эмэгтэйтэй нь танилцаад.

Суна: юу гэсэн үг үү? Тэр эмэгтэй яг хэн юм?

Би: багын найз нь гэсэн.

Суна: аан тийм бол асуудал байхгүй л юм байна шдээ. Учраа олсон биз дээ. Эвлэрсэн болохоор тэр найзтай нь танилцсан гэсэн үг биз дээ.

Би: сая надад, би гуравдагч гаднын хүн Бэкхёний найз бүсгүйтэй танилцаж байгаа юм шиг л санагдлаа.

Суна: юу вэ? Учраа ололцоогүй юм уу?

Би юм хэлсэнгүй зүгээр л толгой дохиход Суна: чи чинь ямар балиар хартай гар вэ? Үерхээчгүй байхдаа ингэж байгаа хүн гэрлэх юм бол ээжтэй нь хардах юм байна л даа.

Би: битгий тэнэгтээд бай. Миний нүдэнд тэр хоёр яаж харагдаж байгааг мэдэхгүй байж.

Өдрийн цайны цаг

Суна бид хоёр цайны газар орон хоолоо авчхаад булангийн ширээнд суулаа.

Суна: аймаар олон ажил болж баахан дүрс аваад байсан чинь зарим нь ямар ч хэрэггүй байдаг наасан. Кино хийнэ гэж ёстой ядаргаатай ажил юм аа.

Би: албан ёсны кинонд ажиллаад ирэхээр илүү амар болох байхаа. Бүх юмаа өөрөө хийхгүй болохоор. Ядаж л эвлүүлгийг нь өөр хүн хийнэ.

Суна: тийм дээ.

Суна бид хоёр юм ярин хоолоо идэж байтал Бэкхён Инбинь хоёр ороод ирлээ. Намайг хараагүй бололтой. Суна бид хоёроос хоёр ширээний цаана суулаа.

Инбинь Бэкхёний мөрийг дэрлээд: ёоохх ядарч үхлээ.

Бэкхён: буцаад яваачдээ. Үглээд л байгаад байх юм.

Инбинь өндийн Бэкхён руу хараад: өршөөгөөрэй, та өөрөө эндэх ажлаа олигтойхон шиг зохицуулчихсан бол би энд ирэх шаардлагагүй байлаа.

Бэкхён инээн: заа уучлаарай, аниа.

Инбинь: чамд тусалж байгаагийн хариуд надад зайрмаг яаж хийдгийг мэддэг хүний оюун ухааныг хуулаад өг.

Бэкхён: гаригтаа очиж зайрмагийн бизнес эрхлэхнүү?

Инбинь: өөрөө хийж идье. Тийм сайхан амттай юмыг юу гэж бусадтай хуваалцаж байх юм.

Нар (Дууссан)Where stories live. Discover now