21

723 91 51
                                    

Минсокын шийдэмгий үгний өөдөөс шүүгчид сөрж чадсангүй. Гэрчээр ирсэн хүмүүс ялыг ном журмын дагуу болсон гэдэг бичиг дээр хувийн тамгуудаа дараад явцгаалаа.

Ердөө хорьхон минут үргэлжлэх ял мэт боловч шийтгэгдэж байгаа хүндээ хамгийн аймшигтай цаг мөч байдаг бололтой. Бэкхёныг өрөөнд нь авч ирээд оронд нь оруулан цусыг нь цэвэрлэхэд түүний бие нүд халтирам аймаар болсон байв. Хутгаар сийчээд хаячихсан цаас шиг зүсэгдээгүй газар гэж байхгүй байна.

Анагаах хүчтэй бүх чөтгөрүүд түүнийг ухаан оруулах гэж зогсолтгүй ажиллана. Үе үе зүрх нь зогсож, хааяа нэг сулхан цохилно. Тэр торон дотор ямар аймшигтай байсныг түүний байгаа байдал бие нь хэлээд өгөх шиг. Түүнийгээ харж уйлахаас өөрийг хийж чадахгүй зогссоор.

Арав гаран цаг анагаагч нар зогсолтгүй ажилласны хүчинд Бэкхёны бие тогтворжин зүрхний цохилт, амьсгал нь хэвийн боллоо.

Ишин: хэзээ ухаан орохыг нь мэдэхгүй байгаа ч одоо амь нас нь аюулгүй байх гэж бодож байна.

Ариа: айшгүй дээ. Хүүгээ алдчихлаал гэж бодлоо гэсээр уйлан орных нь хажууд сөхөрч суугаад гараас нь атгаад: гэхдээ яагаад гар нь ийм хүйтэн байгаа юм?

Ишин: маш их цус алдсан бас одоо ч биед нь хор байгаа болохоор хүйтэн байгаа байх.

Би: өнөө шөнө би түүний дэргэд хонож болох уу?

Минсок: тэгдээ. Ямар нэгэн юм болбол биднийг шууд дуудаарай.

Бүгдийнх нь сэтгэл бага ч болов амран өрөө өрөө рүүгээ явцгаалаа.

Хүндрэн хөдөлж ядах хөлөө арай ядан зөөсөөр түүн дээр очин хажуугаар нь хэвтлээ. Биед нь хүрэхэд бие нь мөс шиг хүйтэн байх нь нэг л тавгүй мэдрэмж төрүүлэх ч түүний амьсгалж байгаа нь тодхон харагдана.

----------------------

Тэр аймшигтай өдрөөс хойш долоо хоног өнгөрлөө. Бэкхёны биеийн байдал хэвийн байгаа ч одоо болтол ухаан ороогүй л байна.

Ишин: хорыг нэлээн гадагшлуулсан одоо гайгүй байхаа. Ямар нэгэн юм болбол дуудаарай гээд гараад явлаа.

Бэкхёны бие анх байсан үеэ бодвол хамаагүй дулаахан болчихсон. Хэдий ухаан орохгүй байгаа ч бие нь бага багаар дулаан болон зүрх нь зогсохгүйгээр хэвийн цохилж байгаа болохоор санаа бага ч болов амарч байгаа.

Сурсан ёсоороо түүнийхээ гараас атган нүдээ аниад хэвтэж байтал Бэкхён гарыг минь сулхан атгах нь мэдрэгдлээ. Гайхах сандрах зэрэгцсээр өндийн харвал Бэкхён ухаан орчихсон байлаа.

Нар (Дууссан)Where stories live. Discover now