14

780 96 42
                                    

Хичээлгүй, дипломынхоо ажлыг дууссан учир нэг дэх өдрийн өглөө боловч 12 цаг хүртэл унтлаа. Энэ хичээлийн жил эхэлснээс хойш ингэж унтаагүй юм байна.

Хийх зүйл байхгүй болохоор босох гэж яарсангүй. Утсаа оролдон орондоо хэвтэж байтал Бэкхён залгалаа.

Би: байна уу?

Бэкхён: хаана байна?

Би: гэртээ.

Бэкхён: завтай байна уу?

Би: тийм ээ.

Бэкхён: хамт кино театр явах уу? Чиний киног хамтдаа үзье.

Би: нээрээ тэгэх үү? Хэд гэж уулзах уу?

Бэкхён: бэлэн болохоороо хэлчих би яваад очьё.

Би: заа.

Хурдхан босоод усанд орчхоод үсээ янзлан хувцсаа сольж бэлэн болчхоод Бэкхёныг дуудлаа.

***

Бэкхён бид хоёрыг кино театрт ирэх үед манай гурван ах, Бэкхёны аав ах дүү нар нь бүгд байж байлаа.

Би: бүгдээрээ энд юу хийж байгаа юм.

Жундэ: бяцхан дүүгийнхээ хийсэн киног үзэх гээд ирлээ.

Би: яанаа сандарчихлаа. Та нарт таалагдахгүй бол яанаа.

Жунин: хөөрхөн дүүгийн минь хийсэн кино байхад бидэнд таалагдалгүй яахав.

Чанёол: орцгооё. Билетээ авчихсан.

Бид нар бөөнөөрөө танхим руу нь орон нэг эгнээнд зэрэгцэн суулаа.

Сэүн: танхим бараг дүүрэн байна шдээ. Манай Бэки ч улаан дипломтой төгсөх нь ойлгомжтой юм байнаа. Ямар ч сүрдүүлэггүйгээр.

Би: юун сүрдүүлэг?

Сэүн: кино чинь жоохон муу болоод магадгүй чамайг улаан дипломтой төгсөж чадахааргүй болчихвол би захирлыг чинь сүрдүүлж байгаад улаан диплом аваад өгье гэж бодож байсан юм.

Би: хэхэ баярлалаа. Ямар хөөрхөн юм бэ.

Миний бодлоор кино минь нэлээн сайн болсон санагдаж байна. Хүмүүс ч гэсэн ам сайтай байх шиг байна.

Бид киногоо үзээд гарч ирэхэд үүдэнд үнэлгээ өгөх самбар тавигдчихсан байх бөгөөд бүгдээрээ үнэлгээгээ өгнө гээд дугаарлаад зогсчихлоо.

Би: энэ олон ахын энэ их хайрыг яана вэ.

Бэкхён: чи минь энэ бүх хайрыг хүртэх эрхтэй.

Намайг ичингүйрэн инээхэд Бэкхён над руу ширтэн инээмсэглээд: дараа нь хоёулаа Сунагийн киног үзэх үү?

Нар (Дууссан)Where stories live. Discover now