Өглөөний 8 цагт Бэкхён Минсок Жунин гурав шүүлтийн өрөөнд ирлээ.
Бэкхён: юу вэ? Хүнд гэмт хэрэгтэн шийтгэх гэж байгаа юм шиг яагаад ийм газар уулзаж байгаа юм бол?
Минсок: тийм ч сайхан зүйл ярилцах гэж дуудаагүй бололтой.
Тэр гурав ял сонсогчийн суух суудал дээр суун 20 орчим минут шүүгчдийг хүлээлээ.
Бэкхён: ямар ядаргаатай юм бэ. Хийх юм олдохгүй дээ дуудсан юм байхдаа.
Жунин: юу л болох гээд байна даа.
40 минут хүлээсний эцэст шүүгчид орж ирэн шүүгчийн суудалдаа сууцгаалаа.
Бэкхён: яах гэж дуудаав?
Ахлах шүүгч: Нарын хэргээр дуудсан юм.
Бэкхён: ямар асуудал байгаа юм?
Ахлах шүүгч: чамайг шударга бусаар хааны хүчийг авч байна гэж үзсэн.
Бэкхён: ямар усан толгойтой нь тэгж үзэж байгаа юм. Хүсвэл Нартай уулзал даа. Би түүнийг хүчлээгүй.
Ахлах шүүгч: дэлхий дээр байхдаа Нард өөрийнх нь хэн болохыг хэлж бодит үнэнийг гуйвуулан тайлбарласан гэж сонссон.
Бэкхён: жоохон тодорхой яриадах даа.
Ахлах шүүгч: Нар ганцхан чамайг хаан ширээнд суух ёстой хүн гэж ойлгосон. Бүх хүмүүст боломж эрх тэгш байх ёстой.
Бэкхён: би хэний ч боломжийг үгүй хийгээгүй. Анх Нар гэх эмэгтэй байгаа гэдэг яриа гарахад л бүх хүмүүст боломж байсан. Боломжоо түрүүлж ашигласан нь миний буруу биш.
Ахлах шүүгч: чи юу ч гэж өөрийгөө өмөөрсөн шүүх чамайг буруутай гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх эрх чамд байхгүй. Шүүх чамд цуст торны шийтгэл өгөхөөр болсон. Шийтгэл 20 минут үргэлжилнэ.
Минсок: ямар гээчийн утгагүй юмаа яриад байгаа юм? Хэрвээ Нард үнэнийг хэлсэн гэж шийтгэж байгаа бол намайг шийтгэ. Бэкхён биш би Нард бүх зүйлийг хэлсэн.
Ахлах шүүгч: энэ шийтгэлийг Бэкхён хүлээх ёстой.
Жунин: Сэрун хааны тушаалыг өөрийн биеэр авсан хүний хувьд хэлэхэд Нард үнэнийг хэлж болохгүй, Нарын сэтгэлийг татахын тулд ийм дүрэм журмыг дагана гэсэн юм огт хэлээгүй. Тухайн хүн Нарын сэтгэлийг яаж татах нь тухайн хүний л асуудал. Тэгээд ч Нар ганцхан Бэкхёныг хаан ширээнд суух ёстой гэж ойлгоогүй. Өөрийнх нь дурласан ямар ч хүн хаан ширээнд сууж болно гэдгийг мэдэж байсан. Тэгээд түүний сонгосон хүн нь Бэкхён байсан.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.