Би Бэкхёнд бүх зүйлийг ярьж өгөөд: бас хоёулаа гурван хүү нэг охинтой болно гэсэн. Хамгийн том хүү минь Матэ гээд чиний багын найз байна гэсэн.
Бэкхён: миний хүүхэд болохоор шийджээ.
Би: чамд их өртэй байсан болохоор өрөө төлөхийн тулд хүүхэд чинь болж байгаа гэсэн. Их сайн хүү байх болно гэж байна лээ.
Бэкхён инээмсэглэн: найзыгаа үнэхээр их санаж байна. Хоёулаа одоо хүүхэдтэй болох уу?
Би: найз чинь яг өмнөх царайгаараа, өмнөх дурсамжтайгаа төрөхгүй шдээ. Тэгээд ч эхний хүүхэд минь усан сарын 2нд бий болно гэж байна лээ гэж хэлээд ялалтын инээмсэглэл тодруулахад Бэкхён: аан, хуримын анхны шөнөө хүүхэдтэй болохнээ.
Би: АЙН????
Бэкхён: бид хоёрын хурим усан сарын нэгэнд болно шдээ.
Би: юу вэ???? Би төрөх сэтгэл зүйгээ бэлдээгүй байхад чинь.
Бэкхён: ямар хоёронд төрнө гэсэн биш бий болно гэж байхад.
Би: сар л тээнэ гэсэн шдээ. Нэг л мэдэхэд төрөх болчихно.
Бэкхён намайг тэврээд: энд дэлхийн хүмүүсийн төрдгөөс арай өөрөөр төрдөг бас арай богино хугацаанд өвдөх болохоор тэгж их айх хэрэггүй дээ. Бас хайр нь хажууд нь байна.
----------------------------
Бас л өдөр дунд хүртэл унтчихсан бололтой өрөөндөө ганцаараа байлаа.
Хувцсаа сольж өмсчхөөд доош буухад нэг давхар нэлээн хөл хөдөлгөөнтэй байгаа харагдлаа.
Би: юу болж байгаа юм?
Ири: Бэкхён мэдэгдэл хийх гэж байна.
Би: юун мэдэгдэл?
Ири: өмнө нь хаадын гаригаас хаан сонгогддог байсан болохоор Ловсорт гариг дотроо дараагийн хаанаа сонгочхоод галактик даяар зүгээр зарлачихдаг байсан юм. Хааныг хаан ширээнд залах янз бүрийн ёслол энэ тэр гэж болдоггүй. Тийм болохоор Бэкхён ч гэсэн ямар нэгэн ёслол хийхгүйгээр зүгээр галактик даяар мэдэгдэл хийх гэж байна.
Би: аан. Гэхдээ галактик даяар яаж нэгэн зэрэг мэдэгдэх юм?
Ири: толин тусгал гэдэг шид байдаг юм. Галактикийн бүх гаригт зэрэг үйлчилдэг. Ус, толь, шил гээд дүрс тусаж болох бүх зүйл дээр нэгэн зэрэг Бэкхёны дүрс гарна гэсэн үг. Бас Бэкхёны яриаг сонсож байгаа хүмүүс эргээд хариу хэлбэл энд сонсогдоно гэсэн үг.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.