Би: толийг бурхан чөтгөрүүд л олсон гэсэн үү? Бурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг хэрэг үү? Та нар бурхан биз дээ.
Бэкхён: бид чөтгөр.
Би: яагаад????
Бэкхён: юун яагаад гэж?
Би: би бурхныг л хаан ширээнд суулгамаар байна шдээ.
Минсок: хүмүүсийн дунд байдаг бурхан чөтгөрийн тухай ойлголт яг ч үнэн биш л дээ. Бурхан чөтгөр гэдэг бол хүн гэдэг шиг зүгээр нэг амьд биетийн нэг төрөл гэж ойлгож болно. Бурхан чөтгөрт сайн муу аль аль чанар нь байдаг. Бурхан гэхээрээ үргэлж сайн зүйл хийдэг, чөтгөр гэхээр муу муухай зүйл хийдэг гэсэг үг биш.
Би: аан, тэгэхээр бурхан чөтгөр энэ гаригууд гээд бүгд хүмүүс бидний төсөөлснөөс өөр байхнээ.
Минсок: тийм ээ.
Би: янзтай. Эгэл бус, энгийн биш ертөнцөд амьдарч үзэхийг хүсдэг байсан. Тэгсэн би өөрөө тэр ер бусын зүйлсийнх нь нэг байх гэж. Гайхалтай. Хүмүүсийн төсөөлөлд байдгаас тэс өөр байгаа нь бүр ч гоё байна гэж хэлээд догдолсондоо зүгээр сууж чадахгүй суугаагаараа бараг л үсэрч байлаа.
Чанёол: эерэгээр хүлээж авч байгаа нь сайн хэрэг шүү.
Би Бэкхён руу хараад: нээрээ тэр шөнө чамайг сэрээхэд нүд чинь улаан болчихсон байсан линз биш чиний өөрийн нүд байсан байхнээ. Бас намайг хамгаалсан гэж байсан намайг алахаар харь гаригийн хүмүүс ирсэн юм уу? Би харж болох болов уу?
Бэкхён: удахгүй тэднийг залхтлаа хардаг болноо.
Би: гайхалтай. Яг одоо надад төрж байгаа энэ мэдрэмжийг юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Ямар нэгэн уран зөгнөлт кино үзэхдээ, зохиол уншихдаа дотроо тэр бүх уран зөгнөлт зүйлсийг зураглах гэж хичээдэг байсан. Үнэхээр ер бусын ертөнцөд амьдрахыг хүсдэг байсан. Хэнд ч хэлж чаддаггүй сэтгэлийн минь гүн дэх мөрөөдөл минь байсан. Гэтэл ийм зүйлс үнэхээр байдаг гэхээр итгэмээргүй дэндүү гайхалтай санагдаад байна.
Ишин: ашгүй дээ. Чамайг бидэнд итгэхгүй бол, эгэл жирийн хүний амьдралдаа дуртай Нар байхыг хүсэхгүй байна гэвэл яанаа гэж айж байлаа.
Бид нэлээн удаан ярилцаж суулаа. Бэкхёнийг арай өөр өнцгөөс хардаг болсон. Өмнө нь яагаад ам нээх бүртээ хэрэлддэг байснаа мэдэхгүй ч яг одоо бол бид их эелдгээр ярилцаж байна.
Би: нээрээ ингэхэд танай гариг ч бас Ким Пак гэх мэт овогтой байдаг юм уу?
Сэүн: үгүй ээ, манай гаригт овог гэж байдаггүй. Бид энд ирээд Бэкхён ахыг сургуульд оруулахдаа л овог гэдэг зүйл байдаг гэдгийг мэдсэн. Бэкхён ахаас бусад нь овогтой байх шаардлагагүй байсан ч надад овог их сонирхолтой санагдсан болохоор би бүгдэд нь овог сонгож өгсөн юм.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.