3

896 106 42
                                    

Би ухаан орон түүнээс холдоод бантсандаа худлаа инээн: найз маань түлхчихлээ. Санаандгүй л ийм юм болчихлоо гээд Суна руу заан аргиш хартал Суна байсангүй.

Би: хааччихваа.

Залуу: чамаас асуух зүйл байна.

Би: юу юм?

Залуу: өчигдөр сургуулийн гадаа уулзаж байсан гурван залууг сайн таних уу?

Би: тийм ээ, миний төрсөн ах нар байгаа юм?

Залуугийн нүд томрон илт гайхсан царайтай болж ирснээ эргээд хэвийн болон: ах нарын чинь аль нэг нь хүүхэдтэй юу?

Би: байхгүй ээ. Юун хүүхэд уулздаг эмэгтэй ч байхгүй. Тийм царайлаг сайхан төрчхөөд эмэгтэй хүний тал дээр аймаар одгүй ээ манай ах нар. Хаа очиж би л хамгийн түрүүнд хүнтэй сууж аав ээждээ ачийн зулай үнэрлүүлэх хүн байгаам даа гээд бахдалтай инээтэл өнөөх залуу чинь байж боломгүй юм сонссон мэт ярвайсаар намайг дээрээс доош гүйлгэж хараад цааш яваад өглөө.

Уур минь хүрч "гэм биш заяа биш энийг гуйх албатай юм уу?" гэж бодсон ч улаан диплом, ирээдүйн ажил минь нүдэнд харагдаад байсан учир ганцхан удаа уур, бардам зангаа хойш тавиад түүний араас очлоо.

Би: хөөе, залуу.

Залуу эргэж хараад: яав?

Би: хүнтэй аятайхан ярьж чаддаггүй юм уу?

Залуу: энийг хэлэх гэж л дуудаа юу?

Би: үгүй л дээ. Юу за байз. Яаж ч хэлмээр юм.

Залуу залхсан царайтай: юу юм бэ?

Би: миний киноны гол дүрд тоглохгүй биз.

Залуу: ЮУ?

Би: би кино найруулагчийн ангийн төгсөх курс байгаа юм аа. Дипломын ажлаараа богино хэмжээний кино хийж байгаа юм. Уран зөгнөлт кино болохоор гол дүрийн залуугийн царай их чухал байгаа юм л даа. Чиний царай миний кинонд яг тохирно. Зөвшөөрч байна уу? Чамд ч гэсэн ашигтай. Дөнгөж нэг дүгээр курс байж кинонд тоглоно гэдэг жинхэнэ амьдралын алтан боломж л гэсэн үг.

Залуу: үгүй гэснээ шууд л яваад өглөө.

Тайван Ким Бэки. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд уураа тэвч. Одоо л энэ залууг алахгүй тэвчиж чадвал ирээдүйд сайхан амьдарна.

Нар (Дууссан)Where stories live. Discover now