Бэкхён эргэж ирээд 14 хоносон байна. Бэкхёны гэр бүлийнхэнд хамгийн аз жаргалтай 14 хоног байсан бол галактикийн бусад хүмүүсийн хувьд хамгийн түгшүүртэй 14 хоног өнгөрлөө.
Ордны хурлын танхимд залуус сууна.
Сэүн: хангалттай удаан хүлээсэн гэж бодож байна. Одоо дайрах цаг болсон.
Бэкхён: өнөөдөр хуримын зараа тараая.
Сэүн: эхлээд хуримаа хийе гэж үү?
Бэкхён: тийм ээ, Бэкиг албан ёсоор эхнэрээ болгох өдрийг тэсэн ядан хүлээж байна. Тэгээд ч ер нь галактикт ямар бэлэг барихаа аль хэдийн бодчихсон байгаа.
Сэүн: дайн хийхгүй, хэнийг ч алахгүй хэрэг үү?
Бэкхён: шаардлага гарахгүй бол хийхгүй ээ.
Сэүн: ээшш зөндөөн хүлээж байхад.
Минсок: ямар төлөвлөгөө байгаа юм?
Бэкхён: би хаан болно.
Сухо инээн: хамгийн төгс төлөвлөгөө.
Бэкигийн талаас
Сунатай хот орчихоод ирэхэд Бэкхёны хурал дууссан бололтой ордны гадна зогсож байлаа. Түүн рүүгээ далласаар алхаж байтал "Бэкхён ахаа" гэх миний амьдралдаа хамгийн үзэн яддаг хоолой сонсогдлоо.
Амилиа: Бэкхён ахаа гэж сааралтсан хоолойгоор орилон дуудсаар гүйж ирж байгаа харагдлаа.
Амилиаг ойртоод ирэх үед нь би Бэкхёны урд зогсохтой зэрэгцэн Амилиа хурдтай гүйж ирсэн эрчиндээ намайг мөргөчихлөө. Бид хоёр нэлээн хүчтэй мөргөлдсөн учир би арагш Бэкхёныг налан тогтоход Амилиа тэр чигтээ саваад уначихлаа.
Амилиа: ЯАЖ БАЙНАА??? Мэдрэл муутай юм уу?
Би: найз залуугаа харж байгаарай гэсэн зөвлөгөөг чинь дагаж байна, юу гэж?
Амилиа: тэнэг хүүхэн бэ.
Би: бодвол Бэкхёныг амьд байгаа тухай сонсоод ирсэн байх. Чиний харж байгаачлан Бэкхён эсэн мэнд, бүрэн бүтэн, эрүүл саруул байна. Харсан бол одоо яв.
Амилиа: ахаа, энэ тэнэг хүүхэндээ хэл л дээ.
Бэкхён: чи эхэлж түүнтэй бүдүүлэг харьцсан шдээ. Нэг нэг болсон гэж бодоод хэн хэн нь уучлалт гуйхгүй ингээд больчих.
Амилиа: АХАА.
Би: сайн яваарай.
Бэкхёныг сугадан цааш явахад ард Амилиагийн уурлаж орилох нь сонсогдох бөгөөд гэнэт ямар нэгэн маш том юм нурах чанга чимээ сонсогдлоо.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.