Би түүн дээр очоод: намайг юу ч гэж хэлсэн чи надад итгэхгүй байх л даа. Гэхдээ чи сая өөрийнхөө нүдээр харлаа шүү дээ.
Суна: саяын цэнхэр хүнийг чи тэгээд өөрийнхөө нөгөө төсөөлөлд байдаг энгийн биш хүн гэх гээд байгаа юм уу?
Би: өөр гаригаас ирсэн.
Суна: аан тийм байх нь.
Би: нээрээ. Чи сая өөрөө харсан шдээ. Цэнхэр өнгөтэй, 2 метр өндөртэй, сүүдэргүй хүн харж байгаагүй биз дээ.
Суна: би зүгээр л хэт их ажлын ядаргаанаас болж хий юм харсан гэж бодож байна.
Би: Суна! Энэ удаад надад....
Үгээ дуусгаж амжаагүй байхад Бэкхён хажууд ирж зогсох бөгөөд Бэкхён ирэхтэй зэрэгцэн Сунагийн нүд улаан болон Суна яг л амьгүй хүн шиг номхон хөдөлгөөнгүй зогсчих нь тэр.
Гайхсаар Бэкхён руу харвал Бэкхёний нүд ч бас улаан болчихсон байлаа.
Энэ байдал 2 3 минут үргэлжилсний дараа Суна толгойгоо барин "саяынх юу байсан бэ?" гэсээр итгэж ядсан байдалтай Бэкхён бид хоёр луу харлаа.
Бэкхён: цаг орой болсон байна. Бид хоёр чамайг хүргээд өгье гэж юу ч болоогүй юм шиг хэлээд цааш яваад өглөө.
Би Сунагийн гараас хөтлөн Бэкхёний араас алхах зуураа: сая юу болсон юм?
Суна: мэдэхгүй ээ. Гэнэт л би сансарт байж байсан. Тэгснээ маш хурдтайгаар баахан гариг руу орсон. Гариг болгон дээр сонин сонин хүмүүс. Мэдэхгүй ээ. Яг юу байсныг хэлж мэдэхгүй байна.
Бэкхён бид хоёр Сунаг хүргэж өгчхөөд Бэкхёний гэр лүү явлаа.
Бэкхён: Бэки бид хоёр ирлээ.
Чанёол хамгийн түрүүнд хүрч ирээд: манай хөөрхөн Бэки. Нарын амьдралдаа хэр дасаж байна даа.
Би: дажгүй ээ.
Бэкхён: Ишин ах хаана байна?
Чанёол: өрөөндөө байгаа. Яасан?
Бэкхён: Бэки өнөөдөр өвлийн Мэродтой таарсан.
Түүний үгийг сонсон залуус бүгд гараад ирлээ.
Минсок: тэгээд зүгээр үү?
Кёнсүү: ганцаараа явж байсан юм уу? Хамгаална энэ тэр гээд байсан яасан? Хэрэггүй амьтан минь гээд Бэкхён луу муухай харлаа.
Би: намайг хүргэж өгөх гэж байсан юм аа. Гэхдээ ажил гараад тэгээд би явуулчихсан юм. Бас би зүгээр ээ.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.