Бэкхён: хөөрхөн хардах юм аа.
Би: үгүй. Би одоо чамайг хардахгүй. Эхнэр хүүхэд гаргаад ирсэн ч би тоохгүй.
Бэкхён: ваананана ухаантай шд.
Би: жинхэнээсээ гаргаад ирэхнээ.
Бэкхён: юу гэж дээ, миний мангараа.
Бид хоёр жоохон хүүхдүүд шиг л хөөцөлдөж гүйж, Анатэросын байгалиар зугаалсаар харанхуй болсон хойно ордонд ирлээ.
Би: гадаа ёстой гоё байнаа. Хоёулаа жоохон гадаа сууж байгаад орох уу?
Бэкхён: тэгье.
Бид хоёр ордны урд байх голын эрэг дээр зэрэгцэн суулаа.
Би: би чамд аймшгийн юм ярьж өгөх үү?
Бэкхён: за.
Би: нэг эмэгтэй ингээл голын эрэг дээр сууж байдаг байхгүй юу. Эргэн тойронд нь хэн ч байхгүй. Тэгээл эмэгтэй жоохон айдастай сууж байсан чинь гэнэт голоос цагаан даашинз урт хар үстэй эмэгтэй гарч ир... гээд яриагаа дуусгаагүй байхад жинхэнээсээ голоос нэг юм гараад ирэх нь тэр.
Дотроо аймаар төсөөлчихсөн байсан болохоор голоос гарч ирсэн зүйлийг хагас дутуу хараад орилсоор Бэкхёны өвөр дээр үсэрч гараад хүзүүгээр нь чанга тэвэрлээ.
Бэкхён инээн: лаг ярьж байснаа яавдаа.
Би: сая голоос нэг юм гараад ирсээн. Аягүй бол тэр цагаан даашинзтай урт хар үстэй усны сүнс байгаа гэж хэлээд түүний хүзүүнд нүүрээ наахад Бэкхён инээсээр: зүгээр л загас байна шдээ. Хар л даа.
Би: үгүй ээ хармааргүй байна.
Бэкхён: ийм аймхай байж юун ч аймшгийн юм ярих дуртай юм билээ дээ гээд намайг дооглон инээсээр намайг хоёр гар дээрээ өргөөд ордон луу явлаа.
Бэкхён миний өрөөнд орж ирээд намайг орон дээр суулгах үед нь л би түүнээс холдлоо.
Бэкхён: одоо айх хэрэггүй ээ. Манай гаригт сүнс байхгүй гээд инээснээ: өнөөдөр эрт унтаарай гээд миний духан дээр үнсээд намайг оронд минь оруулж өглөө.
Би: намайг унтах хүртэл хажууд байж болох уу?
Бэкхён орны хажууд сандал дээр суугаад: тэгье ээ гэж хэлээд гараас минь зөөлөн атгаад: яахаараа ийм жоохноороо байдаг байнаа гэж өөртөө хэлэх шиг зөөлөн хэлээд гаран дээр үнслээ.
Би: гэхдээ чи цаашаа сонссон бол их аймаар үйл явдал болсон байхгүй юу.
Бэкхён: одоо наадахаа бодохоо болио. Их бодоод байвал зүүдлээд зүрх чинь амаараа гарчина гээд инээснээ үсийг минь илэн зөөлөн дуу аялж өглөө.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.