Бэкигийн талаас
Сунад тэврүүлэн уйлсаар хэсэг хугацаа өнгөрлөө.
Ариа: Бэки.
Түүнийг намайг дуудахад нь Сунагаас холдон түүний зүг харахад Ариа нөгөө модон хайрцгаа миний урд барин: одоо түүний зүрхийг оршуулах хэрэгтэй гэж сулхан хэллээ.
Хайртай залуугийнхаа зүрхийг өөрийн гараар шатаахаас илүү аймшигтай зүйл гэж энэ ертөнцөд байхгүй байх.
Дүрэлзэн асах гал дотор шатан үгүйрэх түүний зүрх. Бэкхён гэх хүний биеэс үлдсэн цорын ганц зүйл ингээд үгүй болж байгаа нь энэ.
--------------------------
Долоон хоног өнгөрлөө. Амьдрал яг юу болоод байгааг мэдэх юм алга. Хоол идэхгүй унтахгүй долоо хонолоо. Бие мах бодь минь амьд энд сууж байгаа боловч би гэдэг хүн түүний зүрхтэй хамт үгүй болчихсон бололтой.
Суна: Бэки. Ядаж жаахан шөл уучих тэгэх үү?
Би: юм идмээргүй байна.
Суна: өөрийгөө битгий ингэж зовоо л доо.
Би: өвдөж зовсон биеэс илүү Бэкхён энд байхгүй, дахиж түүнтэй уулзаж чадахгүй гэдэг нь л надад хамгийн том зовлон байна гэж хэлээд уйлахад Суна намайг тэврэн чимээгүй сууна.
Зохиолчийн талаас
Дэндүү их уйлснаас болж нүд нь хавдан, нойргүй олон хоносноос болж нүднийх нь доогуур хөх туяа татсан байгаа дүүдээ санаа нь зовон Жунин түүний өрөөний үүдэнд чимээгүйхэн зогсоно.
Өрөө рүү нь ормоор байв ч юу гэж яриа эхлэхээ дүүгээ яаж тайтгаруулахаа мэдэхгүй зогсож байхад нь Инбинь ирлээ.
Инбинь: хаалганы гадна юу хийж байгаа юм?
Жунин: Бэкид санаа зовоод байгаа ч яаж тайтгаруулахаа мэдэхгүй байна. Бас Бэки долоо хоног унтсангүй, юм идсэнгүй. Их ядруухан харагдаж байсан.
Инбинь: би түүнийг ховстоод унтуулъя.
Инбинь түрүүлээд Бэкигийн өрөө рүү орлоо. Жунин хэдэн минут хүлээгээд дотогш ороход Бэки орон дээр унтаж байх бөгөөд Инбинь амандаа ямар нэгэн тарина шиг зүйл зөөлөн уншин орных нь дэргэд сууж байлаа.
Жунин Бэкигийн орон дээр Инбинь рүү харж суугаад: амархан унтуулчихлаа шүү.
Инбинь: өөрөө хүсэхгүй байгаа болохоор л унтахгүй байгаа тэрнээс биш бие нь аль хэдийн ядарч сульдаад эхэлсэн. Тийм болохоор түүнийг унтуулах их амархан байлаа.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.