15

808 89 36
                                    

Өнөөдөр би Анатэрос гариг руу явна. Аав ээж, сургуулийн намайг таньдаг хүмүүс болон дэл сул намайг таньдаг бүх хүмүүсийн ой санамж, дурсамжаас намайг арилгасан. Дэлхий дээр ганцхан Суна л намайг санаж байгаа. Бас ах нарыг ч гэсэн мартуулсан. Ах нар маань бидэнтэй хамт явж байгаа.

Суна: хөөх, жинхэнэ харь гаригийн хөлөг. Янзтай.

Би: гоё юм аа, бүр догдлоод болдоггүй ээ.

Суна: хоёулаа хамт байдаг бол сайхан байхгүй юу.

Би: Сунаг аваад явж болохгүй юу?

Суна: найз нь эндээ байсан нь дээр байхаа.

Би: за за.

Сунатай салах ёс хийчхээд сансрын хөлөгтөө суулаа.

Би: хөөх, дотор тал нь бараг дээд зэргийн харш яваад байгаа юм биш үү.

Чанёол: энэ хөлгөөр их урт аялал хийдэг болохоор.

Би: аан тийм байхнээ.

Бэкхён: ийшээ суучих, дэлхийн агаар мандлаас гарах хүртэл суудлын бүс зүүх ёстой.

Би: заа.

Бэкхёны хэлсэн суудал дээр суугаад бүсээ бүсэллээ. Хөлөг асан төд удалгүй хөөрлөө. Өөр гаригаас ирсэн хөлөг учир хүний санаанд буухааргүй их хурдаар хөдлөн нэг л мэдэхэд бид сансарт гарчихсан байлаа.

Бэкхён: одоо босож болноо.

Би: ингэхэд та нарын байдаг гариг нарны аймагт багтдаггүй гэсэн биз дээ. Та нарыг мэддэг үгүйг мэдэхгүй ч хүмүүс тийм ч урт насалдаггүй. Намайг үхэхээс өмнө гариг дээрээ очно гэдэгтээ итгэлтэй байна уу?

Бэкхён инээн: мэдээж бид чамайг үхэхээс өмнө гариг дээрээ очно. Энэ хөлөг гэрлийн хурдаар явдаг.

Би: тийм байлгүй дээ.

Хөлгийн цонхоор харагдах галактик үнэхээр харц булаам харагдаж байсан учир цонх руу дөхөж очлоо.

Би: галактик ямар үзэсгэлэнтэй юм бэ?

Бэкхён: тэр улбар шар өнгөтэй гаригийг харж байна уу?

Би: тийм ээ.

Бэкхён: тэр бол Калатон гариг.

Би: хөөх, энэ байхнээ. Том юм аа.

Бэкхён: тэнд байгаа хүрэн улаан өнгийн гариг бол Санум. Зүүд зүүдэлдэг гурван гаригийн нэг. Зүүдийг хамгийн төгс төвшинд удирдаж чаддаг гариг байгаа юм.

Би: гайхалтай. Энэ гаригт очиж болох болов уу?

Бэкхён: мэдээж болноо. Галактикийн бүх гаригаар аялж болно.

Нар (Дууссан)Where stories live. Discover now