Залуус хэдэн цаг нисээд Санумд ирлээ.
Чөтгөрүүдийн хөлөг Санумын агаар мандлыг давсан гэх мэдээгээр Санумын хаан өөрийн биеэр чөтгөрүүдийг тосохоор явлаа.
Хөлөг газардан залуус нэг нэгээрээ бууж ирсээр хамгийн сүүлд Бэкхён бууж ирэхэд хаанд огт гайхсан төрх илрэхгүй байхын дээр тэрээр маш тайвнаар чөтгөрүүдийн өмнө бөхийгөөд: та бүхнийг ирэхийг хүлээж байлаа.
Сухо: зүүд гэдэг үнэхээр онцгой хүч юм. Чи аль хэдийн Бэкхёныг амьд гэдгийг харсан бололтой. Үнэхээр тайван харагдаж байна.
Санумын хаан: тийм ч тодорхой хараагүй ч Бэкхёныг амьд байгааг зүүдэлсэн. Цуст торны шийтгэлийн дараа арваад хоног амьд байсан тухай сонссоноос хойш сэтгэлдээ Бэкхён болон чөтгөрүүдийг их хүндэлдэг болсон.
Минсок: сонсоход таатай байна.
Санумын хаан: ордонд морил.
Тэд хааны ордонд ирэхэд маш том зоогийн ширээ зассан байлаа.
Кай: сүйт бүсгүйгээ хайж яваа чөтгөрт ийм эелдэг ханддаг хэрэг үү? Саад болох ёстой биш билүү?
Санумын хаан: уучлалт гуйж аминчлан өршөөл эрх зүйл байгаа юм.
Залуусыг ширээнд суусны дараа Санумын хаан ширээний толгой хэсэгт суулаа.
Санумын хаан: анх шүүгчид Бэкхёныг алхаар төлөвлөж эхлэхэд тэдэнтэй нэгдсэн хэрэгтээ уучлалт хүсмээр байна. 7 хоногийн өмнө хатан минь хөл хүнд болсон. Манай гаригт зүүдээрээ гаригийнхаа ирээдүйг бүтээдэг онцгой хүчтэй хүүхэд сая жилд нэг удаа төрдөг юм. Хатны минь хэвлийд байгаа хүүхэд сая жилийн дараа төрж байгаа онцгой хүчтэй хүүхэд учир хатан болон хүүхдийнхээ төлөө, гаригийнхаа ирээдүйн төлөө манай гариг хэнтэй ч дайсагнамааргүй байна. Тийм учраас чөтгөрүүдээс албан ёсоор өршөөл хүсэж байна.
Бэкхён: бидэн рүү дайрахгүй бол бид яах ч үгүй. Тэгэхээр санаа зовох хэрэггүй. Гариг бүрт өөрсдийн гэсэн утга учиртай, чухал зүйл гэж байдаг. Танай гаригийн хувьд хамгийн чухал үе ирсэн гэдгийг харж байна. Бас шүүгчидтэй нэгдээгүйгээс болж тэд Санум гаригт өс санасан байгаа нь харагдсан. Тэгэхээр миний зүгээс хүүхдийг чинь төрөх хүртэл гаригийг чинь хамгаалж өгье.
Санумын хаан илт гайхсан төрхтэй болж ирээд: галактикийн хааны хайр ивээлд талархъя гэж хэлээд босон Бэкхёны өмнө бөхийхөд Бэкхён инээмсэглэн: би хараахан галактикийн хаан болоогүй байна.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.