Би: намайг байхгүй байхад хурим хийчхээ юу?
Суна: юу гэж дээ.
Би: хүүхдийн чинь аав чөтгөр биш юм уу?
Суна: чөтгөр мөн.
Би: тэгээд яаж?
Суна: хууль дүрэм хэзээ ч 100% биелэгддэггүй юм аа.
Би: тэгээд хүүхдийн чинь аав хаана байна? яг одоо уулзъя.
Суна: эхлээд гэртээ очиж амрахгүй юм уу?
Би: яг одоо дуудаад ир. Хадмынх нь зүгээс хэд гурван үг хэлье.
Суна: яах гэж ингэж сүр болдог юм.
****
Ордны арын талбайд байдаг ширээнд Суна нөгөө залуутайгаа зэрэгцэн суухад би өөдөөс нь харан суулаа.
Би: өөрийгөө танилцуул. Хэн гэдэг, юу хийдэг, гэр бүл гээд бүгдийг нь ярь.
Залуу: намайг Лиам гэдэг. Шөнийн харуул хийдэг. Манай аав бас цэргийн хүн.
Би: өө хөөрхий. Төрд ажилладаг хүн байж гаригийнхаа уламжлалт дүрмийг зөрчөөд л. Хэзээ анх танилцсан?
Суна: яагаад байгаа юм бэ?
Би: асуултад хариул.
Суна: энд ирээд удаагүй байхдаа танилцсан. Нэг шөнө уулзах гээд явсныг санаж байна уу?
Би: тэр үед байжээ. Тэгээд хуримаа хийх юм байгаа биз дээ.
Лиам: мэдээж хийнэ.
Би: манай найзыг орхих тухай бодоод үзээрэй. Шатааж ална шүү.
Лиам над руу том харан: яалаа гэж дээ.
Суна: яагаад түүнтэй ингэж муухай харьцаад байгаа юм. Би Бэкхёнтой ингэж харьцаагүй л биз дээ.
Би: мэдээж шдээ. Бид хоёр гэрлэхээсээ өмнө хүүхэдтэй болоогүй.
Суна: дэлхий дээр хуримынхаа өмнө хүүхэдтэй болох энгийн л асуудал биз дээ.
Би Лиам руу чухал хараад: аав ээж нь өөр газар байгаа гээд элэг бариад гомдоогоод, гэрийнхэн чинь Сунатай муухай харьцсан байх юм бол би хамгийн балиар ааштай хадам ээж, чамайг зажлахгүй залгих аймшигтай хадам аав байх болно шүү.
Лиам: юу гэж дээ. Суна миний хувьд маш чухал хүн. Би түүндээ хайртай.
Гэтэл гэнэт нүдэнд цав цагаан газар харагдаж эхэллээ. Юу ч байхгүй цав цагаан газарт бүр цаанаас хоёр хүн наашаа ирж байгаа нь харагдана. Тэр хүмүүс ойртон нүдэнд харагдах хэмжээнд ирэхэд тэд Сунагийн өвөө эмээ нь байх нь тэр. Сунагийн өвөө эмээ хөтлөлцөн миний урд ирснээ гэнэт жижигхэн нярай хүүхдүүд болоод Сунагийн гэдэс рүү орчихлоо.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.