Ерөнхий шүүгч: тэр Бэкхён биш үү? Яаж??????
Туслах шүүгч: юу болоод байнаа????
Кай: энд байхгүй бололтой Бэкигийн энэрэг мэдрэгдэхгүй байна.
Бэкхён: шүүгчидтэй уулзвал сүйт бүсгүйг минь хаана байгааг мэдэх юм болов уу?
Ишин: шударга тоглоцгооё Бэкхён. Тэдний ялзарсан тархи руу орсон ороогүй бид Бэкиг олж чадна.
Минсок: явцгаая. Энд цагаа үрэх шаардлага алга.
Бүгд хөлөгтөө суусны дараа хөлөг хөөрөн Овэрдаясын агаар мандлаас гарах үед ахлах шүүгч бараг л ухаан алдах шахав.
Ахлах шүүгч: яаж? яаж ийм зүйл байж болно гэж? Бэкхён үхсэн. Түүний зүрхийг цээжнээс нь гаргаж байхыг, бие нь ууршаад алга болж байхыг би өөрийнхөө нүдээр харсан шүү дээ.
Ерөнхий шүүгч: бас тэд биднийг яасан ч үгүй. Жинхэнээсээ хурим л хийх гэж байгаа юм болов уу?
Ахлах шүүгч: үгүй ээ, бидэнд Бэкхёныг амьд байгаа гэдгийг харуулж биднийг удахгүй ална гэдгээ сануулах гэж албаар энд ирсэн. Нарыг энд байхгүй гэдгийг тэд сайн мэдэж байгаа.
Туслах шүүгч айж чичирсэн хоолойгоор: юу болоод байгаа юм бэ? Одоо бид яах уу?
----------------------------
Өнгөрсөнд
Бэкигийн талаас
Захиаг энгэртээ тэврэн уйлсаар нар жаргаж харанхуй болтол цэцэгсийн хөндийд суусан байлаа. Гадаа зэврүүн, харанхуй болсон ч надад энэ газраас явах хүсэл төрсөнгүй.
Би цэцэгсийн дунд одод түгсэн тэнгэрийг ширтэн хэвтээд шөнөжин сэрүүн байсаар үүр цайхын алдад өөрийн эрхгүй унтчихсан байлаа.
Эзгүй хээр тал учир өдрийн нар эгц дээрээс тусан нарны хурц гэрлээс болоод сэрчихлээ. Би өндийж суугаад чанга атган унтсан Бэкхёны захиаг эвтэйхэн эвхээд халаасандаа хийн дээш босоход хажууд хүн хэвтэж байх шиг нүдний буланд хальт харагдлаа.
Бага зэрэг айн тэр зүг рүү харвал надаас бага зэрэг зайтай газар Бэкхён унтаж байх нь тэр.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.