Түүний өөдөөс үнсэн гараа мөрөн дээр нь тавих үед нойтон зүйл мэдрэгдлээ. Түүнээс холдоод гараа харвал гар минь цус болчихсон байх нь тэр.
Би: цус? Чи бэртчихээ юу?
Бэкхён: нэг их сүртэй шарх биш ээ.
Би: цус гарч байхад чинь юун сүртэй биш гэж. Яагаад гэмтчихсэн юм?
Бэкхён: чамд дурласан Катун залуугийн учрыг олсон юм.
Би: нөгөө дурлахаараа гариг устгаад байдаг уу?
Бэкхён инээн: тийм ээ.
Би: учрыг нь олно гэхээр алчихсан юм уу?
Бэкхён: за бараг л.
Би: аймаар том дайн болдог энэ тэр гээд байсан яасын?
Бэкхён: гаригийнхаа хүмүүст хэлж арми бүрдүүлэхээс нь өмнө өөртэй нь уулзсан юм. Том дайн болсон бол сайхан байсан юм уу?
Би: за яалаа гэж. Танайх руу явах уу? Ишин ах эмчилж чадна биз дээ.
Бэкхён: тэгье ээ.
Би: танайд очих хүртлээ ядаж цусыг нь тогтоох хэрэгтэй байхаа.
Бэкхён: зүгээрээ том шарх биш гэж хэлээд миний гараас хөтлөн гэр лүүгээ алхаж эхэллээ.
Би: Инбинь танайд байгаа юу?
Бэкхён инээн: манайд байгаа гэвэл бас уурлах уу?
Би: за юу гэж дээ. Зүгээр л асууж байхад.
Бэкхён: явчихсан болохоор санаа зовох хэрэггүй. Би одоо зөвхөн чинийх.
Би: балайраад бай.
Бэкхён: надад уурласан энэ хэдэн хоногтоо юу хийв.
Би: заавал тэгж хэлээд байхдаа яадаг юм.
Бэкхён: чамайг уурлаад байхаар хэцүү байсан ч нөгөө талаар чамайг надад хайртай болсныг мэдэх сайхан байсан. Чиний хардаж байгаа чинь эгдүүтэй байсан.
Би: чих шиг. Миний уурласан шалтгаан бол надад шударга бус санагдсан юм.
Бэкхён: юу?
Би: би Нар болохоор би л дурлах ёстой. Нөгөө хүн нь намайг хайрлах үгүй нь хамаагүй. Би чамд дурлаж байгаа ч чи намайг хайрлахгүй байгаа юм шиг, надаас хааны хүчийг аваад намайг хаячих юм шиг санагдаад. Тэгээд л.
Бэкхён явж байсан газраа зогсон намайг өөр лүүгээ харуулаад: би чамд хайртай. Энэ сэтгэлдээ юу юунаас илүү итгэлтэй байна. Одоо бол надад тэр хааны титэм, хааны хүч сонин биш байна. Зүгээр л чамтай хамт аз жаргалтай амьдармаар байна.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.