23

704 90 42
                                    

Инбиньтэй хамт Борооны хар төгөлд очсоноос хойш бараг л тэнд амьдардаг болчихсон. Зүүдний хатнаас гуйж хэд хэдэн удаа Бэкхёныг зүүдэлсэн. Түүнийгээ бодит мэтээр харах сайхан ч сэрэхэд эргээд ганцаараа байдаг нь хамгийн хэцүү.

"Бэки" гэх дуугаар эргээд харвал Жундэ ах зогсож байлаа.

Би: яасан?

Жундэ: аав ээж ирчихсэн байна.

Би: аав ээж гэж.... дэлхий дээр үлдсэн аав ээж үү?

Жундэ: тийм ээ.

Би: энд яаж?

Жундэ: тэд чамтай уулзмаар байна гэнээ. Ордон руу хамт явцгаая.

Жундэ ахтай хамт ордонд ирэхэд үнэхээр аав ээж ирчихсэн байлаа.

Би: та хоёр энд яаж? гэсээр үгээ дуусгаж чадахгүй хоолой зангирахад Ээж: ямар хэцүү юмбдээ. Яасан цэвдэг сэтгэлтэй хүмүүс гэхээрээ ийм байдаг байнаа гэж халагласаар намайг тэвэрлээ.

Аав: хүндэтгэлийн нэг сарын дараа яаая гэж бодож байна.

Сэүн: бүгдийг нь ална.

Минсок: хүүгийн минь амь хэдэн амьтай тэнцэхийг тэдэнд харуулах болно. Одоо бол тэр өдрийн төлөө л амьдарч байна.

Би ээжээс холдоод: та хоёр яаж энд ирсэн юм? Та хоёрын дурсамжаас намайг арилгасан шдээ.

Аав: ээж бид хоёр чинь дэлхийн хүмүүс биш.

Би: юу?

Ээж: бид Санхэтун гаригийн хүмүүс. 50 гаран жилийн өмнө манай гариг сүйрсэн. Бид хоёр л гаригаасаа амьд гарч чадсан. Гэсэн ч гаригийг минь устгасан тэр хүмүүс бидний араас ирж бид хоёрын бүх дурсамж, ой санамжийг арилган биднийг дэлхий рүү явуулсан. Бид хоёр дэлхий дээр ирснээсээ хойш өөрсдийгөө дэлхийн хүмүүс л гэж боддог байсан. Харин Бэкхён, бид хоёрын өөрсдөө ч санахгүй байгаа тэр өнгөрсөнг бидний дотроос харж чадсан. Чамайг нааш нь авч ирснээсээ хойш Бэкхён ойр ойрхон дэлхий дээр ирдэг байсан. Бид хоёрын ой санамжийг эргүүлж авч ирэх бүх зүйлийг хийсэн. Эцэст нь бид өнгөрснөө санадаг болсон учир энэ баяртай мэдээгээ дуулгахаар яаран иртэл ийм зүйл болчихсон байна.

Аав: Бэкхён хуримынхаа өдөр бид хоёрыг тэнд байлгахыг маш их хүссэн. Бэкхёны өөрийнх нь гэр бүлтэй чамайг тодно байгаа ч хуримынхаа өдөр төрсөн эцэг эхтэйгээ хамт байхыг юу юунаас илүү хүснэ гээд хуримаасаа өмнө бидний ой санамжийг сэргээх гэж их хичээсэн.

Нар (Дууссан)Where stories live. Discover now