Өнөөдөр хуримын өдөр. Өчигдөр оройноос хойш Бэкхёныг хараагүй. Хуримын өмнө нэгнийгээ харж болдоггүй гэдэг энэ сонин үзэл энд ч гэсэн байдаг бололтой.
Инбинь: өглөөний мэнд.
Би: өглөөний мэнд.
Инбинь: даашинзаа өмсөөд нүүр үсээ янзлах ажилдаа оръё.
Би: заа.
Суна: за юу юугүй хүний хүн боллоо доо найз минь.
Би: харин тийм ээ. Сандраад байна.
Суна: чиний мэдрэлийг нуусны хүчинд юутай ч гэрлүүлэхээр боллоо шүү.
Би: юу гээд байгаа юм бэ?
Суна инээн: за тоглосон юм аа. Цэцэг цэврүү шиг найз минь.
Ири: миний хурим болох гээд байгаа юм шиг сандраад байнаа гэсээр орж ирлээ.
Би: олон хүн ирэх байхдаа.
Суна: олон гэдэг үг ч багадна. Хоёр том танхим засчихсан байсан. Нэг танхимд нь та нартай хамаатан садан биш холын зочид нь суугаад гол та хоёрын гэрлэлтээ батлуулах танхимд нь дандаа ойр дотнын хүмүүс нь байна гэж байна лээ.
Би: тэр олон танихгүй хүмүүсийн дундуур алхах байхдаа. Ядаж байхад би ганцаараа явна гэсэн. Аавтай хамт явсан бол арай бага сандрах байсан байх.
Суна: гол танхим дахь чиний алхах зам аймаар нарийхан юм байна лээ. Чи аавтайгаа багтахгүй.
Таяа: за юун дээрээ явна гэсээр шинэхэн танилцсан таван бэр минь орж ирлээ.
Би: ирээдүйн сайхан бэрүүд минь. Боломжоороо сайхан эргүүлж байгаад аваад суучхаарай.
Тира: санаа зовмоор юм бэ? Эмэгтэй байж өөрөө эргүүлээд байх хэрэг үү? Зүгээр л хуримд бэлгэдэл болж байгаа хосууд ямар байдаг тийм л байсан нь дээр.
Би: хөөе, анхнаасаа тэгэх байсан бол би ямар ч хамаагүй эмэгтэй сонгох байсан шдээ. Жинхэнэ хос болгох гэж л өчигдөржингөө хөлийн тавхайгаа эргэтэл Анатэросоор явж та нарыг сонгож байхад.
Кэл: бид тэдэнд таалагдвал өөрсдөө яриа өдөх байлгүй дээ.
Би: өө тэрэнд найдалтгүй. Тэд нарыг эмэгтэй хүн эргүүлэхийг хүлээж байснаас өвлийн цэлмэг тэнгэрээс бороо орохыг хүлээсэн нь амьдралд хамаагүй ойрхон.
Инбинь: за ажилдаа оръя. Оройтох нь байна.
Зарим нь миний өмсөх хувцсыг бэлдэж зарим нь үс нүүрийг минь янзалж байлаа.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.