4

881 104 53
                                    

Бэкигийн талаас

Багш: арын албанд ажиллах хүмүүс байгаа юм. Ажлыг нь хуваарилж өгөөрэй гэж хэлээд яваад өглөө.

Арын албанд ажиллахаар ирсэн хүмүүс дээр очтол нөгөө муухай ааштай залуу чинь зогсож байх нь тэр.

Би түүн дээр очоод: яаж ч эсэргүүцсэн чи энэ киноны ажилд оролцох ёстой хүн байж. Зүгээр л гол дүрд тоглохыг зөвшөөрөх ёстой байсан юм. Тэгсэн бол тэнд тухтай сандал дээр суугаад хүмүүс чамд үйлчлэх байлаа. Одоо яаая гэхэв. Чиний л сонголт юм даа гэж хэлээд бахдалтай инээсээр зургийн талбай руу явлаа.

Эцэст нь энэ их зантай, муухай ааштай амьтнаас хариугаа авч чадахаар боллоо.

Арын албанд ажиллахаар болсон хүмүүстээ ажлыг нь хуваарилж өглөө. Мэдээж тэр залууд хамгийн хүнд ажлыг нь өгсөн.

Киноны эхний хэсгийн зураг авалт эхлээд дундаа орж байхад нөгөө залуу чинь хажууд ирээд зогсчихсон зураг авалтыг хараад байж байлаа.

Би: хөөе залуу. Явж ажлаа хий.

Залуу: Бэкхён.

Би: ммм?

Залуу: миний нэрийг Бэкхён гэдэг. Хөөе залуу биш.

Би: за тэгвэл Бэкхён гуай. Явж ажлаа хий.

Бэкхён: дуусчихсан.

Би: битгий худлаа яриад бай. Ийм хурдан дуусахаар ажил биш гэж хэлээд очоод үзтэл үнэхээр дараагийн зургийн талбайг засаад дуусчихсан байлаа.

Буцаад зураг авч байгаа хэсэгт очвол түр завсарлаж байгаа бололтой. Ажилчид талбайг дахин янзалж байлаа. Харин тэр дунд Бэкхён Бэнтил хоёр юм ярьж байгаа шинжгүй өөд өөдөөсөө хараад зогсож байгаа харагдана.

Би: та хоёр юу хийгээд байгаа юм бэ? Нэгнийгээ сонирхоод байгаа юм уу?

Бэкхён: утгагүй юм ярихаа больж үз гэснээ шууд л яваад өглөө.

Би: тоглож байхад чинь юундаа уурлаад байгаа юм? гэсээр араас нь харж байтал Бэнтил: анхаарах хэрэггүй дээ. Бид хоёр нэгнийгээ таньдаг юм. Гэхдээ тийм ч сайхан харилцаатай хүмүүс биш л дээ.

Би: аан тийм байхнээ. Гэхдээ яагаад Бэкхён ууртай байгаа юм? Та хоёр арай хэрэлдээд байгаа юм биш биз дээ.

Бэнтил инээгээд: энэ газар хэрүүл хийдэг хүмүүс нь Бэкхён та хоёр л биз дээ. Яахаараа нэгэндээ тийм дургүй байдаг байнаа.

Түүний инээж байгааг, ярьж байгаа хоолойн өнгийг сонсоход түүнд бид хоёрын тааламжгүй харилцаатай байгаа нь үнэхээр таалагдаж байгаа бололтой.

Нар (Дууссан)Where stories live. Discover now