Гурав. "Сониучхан"

3.2K 244 6
                                    

Миний хүсэл дэндүү болчимгүй байсан юм. Хэн нэгнийг хүчээр өөртөө дурлуулахыг шаардсан минь аргаа барсан зүйл байлаа. Би эхний хүслээ модел болох тухай байна гэж бодсон ч өнөөдрийн надад тохиосон явдлаас үүдэн хүсэлээ өөрчилсөн минь энэ.

Бага зэрэг ичгүүргүй боловч ингээд ч болтугай Жонгүгийг өөр хэн нэгэн охинд биш зөвхөн надад дурлаасай гэж хүсэж байна.

Би: Миний эхний хүсэл бол... Манай сургуулийн 3-2 р ангийн сурагч Жон Жонгүгийг надад дурлуул.

Тэхён ийм зүйл хүснэ гэж бодоогүй бололтой амаа бага зэрэг ангайж "Хөөх" гэж уулга алдав.

Би: Энэ миний хүсэл. Хэтэрхий тэнэг байгаа биз.

Тэхён: Үгүй ээ. Байх л хүсэл байна. Гэхдээ их зоригтой асуулаа. Мэдээж дуртайяа хүслийг чинь биелүүлэх болно.

Түүний үгэнд баярлан тэвэрч аваад: Би чамайг мэдрэл муутай амьтан л гэж бодож байсан!! Үнэнийг хэлэхэд бирд гэдэгт чинь саяханыг хүртэл эргэлзсэн! Үнэхээр их баярлалаа!!

Тэхён инээсээр: Гэхдээ байнаа. Би хэн нэгнийг дурлуулж чадахгүй ээ.

Тун баяртайгаар мишээж байсан царай минь хормын дотор өөрчлөгдөж түүнээс холдон ярвайгаад: Яагаад?

Тэхён: Эшшш! Та бирдний талаар юу ч мэддэггүй бололтой. Би гурван зүйлийг биелүүлж чадахгүй. Нэгдүгээрт би хэн нэгнийг дурлуулж чадахгүй, хоёрт нэгэнтээ нас барсан хүнийг амилуулж чадахгүй. Ааа харин гуравдугаарт би хүн алж чадахгүй. Тэгэхээр энэ хүсэл тань биелэхгүй гээд хэнэгчгүй инээмсэглэв.

Би: Үгүй байлгүй дээ!!!! Т.Т гэж чангаар хашгирахад

Тэхён чихээ дарсаар: Энэ үеийн өсвөр насныхан ийм чарлаа болчихсон юм байх даа... Эзэн минь, өөр бодсон хүсэл байхгүй бол надад хоол хийгээд өгөөч. /гэдсээ барих/ Гэдэс дуугараад хариугүй өлсөж үхлээ ххэ (≧∇≦)/

Би түүнийг цохин: Дуугай бай муу хэрэгцээгүй бирд!

Өнгөрсөн хоёр хоногт маш их зүйл боллоо. Эхлээд үнэтэй толь олтол толиноос хачин этгээд гарч ирсэн. Тэгтэл хачин этгээд биш харин шидэт бирд болж таарсан. Дараа нь Жонгүг гэнэтхэн надтай юм ярьсан. Бас би Жонгүгийг өөр охинд хайртай гэдгийг олж мэдсэн. Аххх.... Үнэхээр хүнд хоёр өдөр байлаа. /инээх/

Би түрүүн юу хүсэх гэж байваа? Харинч Жонгүгийг надад дурлуулж чадахгүй гэдэг нь сайн юм боллоо. Угаасаа ямар нэгэн ид шидийн тусламжтай хайртай хүнээ өөртөө татмааргүй байна. Харин оронд нь биелүүлж чадахааргүй зүйлээ л бирдээс хүсэх хэрэгтэй байх. Өөр ер бусын хүслээ түүнд хэлэх хэрэгтэй.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ