Хэжин биш юм бол... Өөр хэн гэж!?
Үргэлж тэгж боддог байсан. Хэжинийг буруутгасан. Учир нь бүх нөхцөлдөөн тэрнийг гэдэгт таараад байсан. Бүхий л буруу бодлууд Хэжин рүү чиглээд... Тийм байхад тэр биш гэж байгаа юм уу?
Надад учирсан тэр их айдас, эргэлзээ мөн уур уцаарын төлөөсийг төлөх нэгэн тэгээд хэн гэж?
Тэхён: Хэжин ердөө 10 насандаа хэн болгоны амтлаад байдаггүй зовлонтой нүүр тулсан болохоор бусдад бурууг санаж чадахгүй. Би энийг баттай хэлнэ.
Тэхён маш итгэлтэйгээр эдгээрийг хэллээ. Яаж мэдэж байгаа юм? Хэжиний өнгөрсөн амьдралаас болж сэжиглэхээ болино гэсэн үг биш шүү дээ.
Би: Чи яаж мэдэж байгаа юм бэ?
Тэхён өөртөө хэт итгэлтэй ярьж байсан ч түүний их итгэл миний ганц асуултанд арилав бололтой "Ү-Үгүй ээ яахав! Зүгээр л!" гэж учир нь олдохгүй инээдээр инээнэ.
Худлаа ярьж байгаа эсэхийг мэдэх их амархан л даа. Тухайн хүний хэлж байгаа үгнээс гадна харц нь хэлж өгдөг юм. Бирд ч мөн адил... Хэнбугай ч байсан худлаа ярихаараа илт мэдэгддэг. Тэр зүгээх л мэдээгүй. Хэргийн эзнийг мэдэж байгаа нь илт байна.
Гэхдээ би Тэхёний худлаа ярьж байгааг мэдсэн хэдий ч уурласангүй. Өөрийгөө хөөрхөн аргалах тэр инээдэнд нь уусаж, ямар нэг шалтгаантай хэмээн ойлгохыг хүссэн.
Магадгүй Тэхён зурвас бичээд байгаа хүнийг мэддэг. Гэхдээ яаж мэдсэнээ надад хэлэхгүй. Учир нь би шархлана? Тэр тэгж л бодож байгаа. Мөн буруутай этгээдийг Тэхён хамгаалах гээгүй. Энийг л би таамаглаж чадах байна.
---
Сургуулиараа зугаалгаар яваад аль хэдийн 4 хоночихож. Сурагчдын хувьд нэг өдөр ч болтугай дарамт шахалт, шалгалтанд бэлдэхээс салж цагийг зугаатай өнгөрүүлсэн ч эргээд л тэдгээр дарамт шахалтаар дүүрэн өдрүүд ирсэн юм.
Хичээлдээ урьд урьдынхаасаа илүү анхаарч бүгд л тун нухацтай болжээ. Хичээлүүд нэмэлт цагаар орж, багш нар зөвөлгөө өгөн өдөр бүр тун завгүй өнгөрнө. Худал ярихад бараг унтах ч зав алга!
Эцэст нь хэдэн цаг үргэлжилсэн удаан давтлага дуусахад би шуудхан л ширээгээ дэрлэн унаад "Бурхан минь!" хэмээн уулга алдав.
Хажууд минь суух Чэрин хэл үггүй шуудхан босоод явах гэвэл би "Өнөөдөр хамт харьвал ямар вэ?" гэж болгоомжтойхон асуун басчгүй итгэл тээсэн нүдээр ширтэнэ.
KAMU SEDANG MEMBACA
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
Fiksi PenggemarКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...