Зургаа. "Баг алаач"

2.5K 229 5
                                    

Жонгүг хажууд минь суув. Бид юу ч ярьсангүй хүйтэн дээврийн шалан дээр харцаараа л зөвхөн ярилцана. Түүний сайхан хоолойнд мансуурсандаа өөрийн хэлсэн болчимгүй үг үйлдэлдээ ичих зав байсангүйг сая л санан доош харав.

Жонгүг урт гэгч амьсгаа аван: Чи намайг юу хийвэл тайвшрах вэ?

Би хариу хэлсэнгүй. Түүнээс ичиж, хэлсэн үгэндээ харамсаж байна. Дээвэр дээр надаас өөр хэн нэгэн гарч ирнэ гэж бодоогүйд Жонгүгт сайн тухайгаа хэлж орхисон. Тэр миний сэтгэлийг мэдсэн байх. Одоо дотроо шоолж байгаа биз... "Ийм охин надад сайн гэнэ шүү?" гэж бодож байгаа даа.

Жонгүг: Чи намайг юу хийвэл тайвшрах вэ? хэмээн дахин нэг удаа давтан хэлэв.

Би: М-Мэдэхгүй ээ... гэж нулимс цийлэгнүүлсэн нүдээр түүн рүү харахад Жонгүг хоёр гараараа чихээ даран нүдээ анив. Түүний юу хийгээд бас яагаад ингээд байгааг ойлгохгүй юм. Энэ үйлдэл надад тус болно гэж үү?

Жонгүг чихээ таглан нүдээ анисан чигээрээ: Би юу ч сонсоогүй бас хараагүй. Чиний уйлахыг, хэлсэн үг гээд бүгдийг. Бүгдийг ингээд мартчих болохоор одоо битгий гунигла за юу?

Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Өөр залуус байсан бол их онгирч бас намайг дооглоно доо. Магадгүй дуу дуулж эсвэл сэтгэлийг минь дээрдүүлэх ямар нэг үйлдэл хийхгүй байх байх.

Тэр үнэнгээсээ хэлж байна. Магадгүй сэтгэлэээ илчлэх мэтээр ингэж хэлсэнийг маань мартсан нь дээр байх. Хэдий жинхнээсээ мартахгүй ч мартсан мэт дүр эсгэнэ. Надад энэ нь илүү амар тийм үү?

---

Үсээ дээш боон нүдээ бага зэрэг нухлаад "Одоо сэргэ! Битгий сул дорой бай!" гэж өөрөө өөртөө захисаар дээврээс буулаа. Жонгүг надаас болж хичээлээсээ хоцорч ангидаа орсон байх. Хэдэн минутын өмнө түрүүлж буусан юм. Харин би нэг цагийн хичээлээ таслан дараагийн цагаас ангидаа орлоо. Цайны газарт манай ангийн ихэнх хүүхэд байсан болоод ч тэр үү дотогш ороход надад тохиосон зүйлсээр тоглоом хийн "Сая чи бусад ангийнхны дунд эвгүй байдалд орлоо шүү тэ" гэж хэнэгчгүйхэн хэлцгээхэд би инээх аядан толгой дохисоор Чэриний хажууд очон зогсов. Намайг хажууд нь зогсохыг үл тоон чихэвчээ зүүн дуу сонссоор байхад би дэмий л санаа алдав. Энэ үед англи хэлний багш орж ирэн бүгд суудалдаа сууцгаалаа.

Их завсарлагаанаас хойш Чэрин надтай нэг ч үг сольсонгүй. Угийн ийм хөндий дуу цөөтэй боловч арай ч хэлсэн үг бүрийг минь үл тоодоггүй болохоор өөрийгөө ямар нэг буруу зүйл хийсан эсэхийг эргэцүүлэн бодлоо. Хичнээн бодсон ч өөрийгөө буруутгах шалтгаан байсангүйд түүнтэй ярилцахаар шийдэв. Хичээл тарахад л бидэнд ярилцах боломж олдох шиг. Чэрин намайг орхин түрүүлээд сургуулиас гаран явахад түүнийг гүйцэж очоод юу ч болоогүй мэт инээдтэй зүйлс ярин дотно байхыг хичээв. Би ярьсаар тэр чимээгүй л алхана. Бид хоёр тийш салан гэр гэр лүүгээ явдаг газар хүрч ирэхэд Чэрин "Баяртай" гээд л яваад өглөө.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Место, где живут истории. Откройте их для себя