Арван тав. "Боломж"

2.2K 211 17
                                        

14 хоногын өмнө~ (Хэрэг болсон өдөр.)

"Бидний дундуур орсон энэ хачин амьтан чинь л үгүй болох болно!"

Жонгүг Раёоны хэлсэн үгийг өдөржингөө бодно. Иннад ямар нэг зүйл хийж болзошгүй гэж бодон хичээл тарсан хойно ангийнх нь үүдэнд ирэн ажиглавал Тэхён Инна хоёр хамтдаа дэвтэр засаж байлаа.

Энэ үеийг харах Жонгүг санаа алдав. Учир нь Иннагын Тэхён руу ширтэх харц энгийн биш байсан юм. Хайртай хүн рүүгээ харан сэмхэн инээмсэглэх Иннагын дүр төрх Жонгүгийн зүрх рүү сум зоох шиг болно.

Удсанчгүй Тэхён ангиас гарах гээд хаалга руу зүглэхэд Жонгүг нуугдаад амжив. Тэдний яриаг сонсож чадаагүй ч Инна гунигласан харагдана.

Иннагын ардханд Жонгүг 30- аад метрийн зайд алхан явна. Түүнд ямар нэг зүйл тохиолдох вий гэж санаа зовон гэр хүртэл нь дагахаар шийдсэн хэрэг. Инна тэнгэр өөд байн байн харан инээх нь Жонгүгт үзэсгэлэнтэй харагдах ба түүнийг даган инээмсэглэж байлаа.

Гэнэтхэн хаа нэг мухраас хоёр хүн гарч ирээд Иннагын амыг таглан машин руу чирээд орчихлоо. Байдал буруугаар эргэснийг ойлгох Жонгүг яаравчлан гүйсэн ч машин аль хэдийн давхин алга болов.

Машины номерыг харж чадаагүй ч хэн энэ бүгдийг хийж байгааг мэдэх Жонгүг Раёон руу залгах ч утасаа салгасан байсан юм. Удаан гэгч эргэн тойрноор хайна. "Иннад ямар нэг зүйл хийх л юм бол болгон тавина" гэх үгсийг байн байн хэлсээр л байлаа.

Энэ үед Тэхён гэртээ ирсэн ба Инна байсангүй. Гучиад минут хүлээгээд санаа нь зовон гадагш гарж хайхаар боллоо. Ингэж яваад Жонгүгтэй таарсан ба тэд ямар ч үг хэлэлгүй нэг нэгэн рүүгээ муухай харцгаана.

Эцэст нь Жонгүг "Яг одоо аюултай нөхцөл байдал үүсээд байна. Чи бид хоёр нэг нэгэн рүүгээ муухай харлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй!" гэлээ.

Тэхён: Юу гэсэн үг юм? Инна хаана байна! Чи түүнд ямар нэг зүйл хийх гээ юу!

Жонгүг: Тэнэг минь, би юу гэж тэгдэг юм. Харин миний солиотой найз охин л тэгэх гээд байна...

Тэхён Жонгүг рүү муухай харсаар: Чи тэгэхгүй гэсэн баталгаа байхгүй. Эртээд миний Иннаг юу гэж хэлж дургүйг минь хүргэлээ!

Жонгүг санаа алдсаар: Би түүнийг "бусдын доог тохуу болохдоо таарсан охин" гэж хэлсэн. /доош харах/ (арван хоёр дугаар хэсэгт ингэж хэлэхэд нь Тэхён Жонгүгийг цохиж авсан болно)

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora