Хорин гурав. "Миний Тэхён"

2.1K 171 22
                                    

Түүнийг ганцхан удаа харахын тулд би юуг ч хийхээс буцахгүй байсан. Түүнийхээ эрүүл саруул өмнө минь зогсохыг хичнээн их хүссэн гээч?

Нүдэндээ итгэсэнгүйдээ биш. Зүрх минь итгэж өгсөнгүйд хэд хэдэн удаа нүдээ анивчин баттай болгох шиг хэдэнтээ түүн рүү харлаа.

Тэхён намайг гэнэт сэрчих нь гэж бодоогүйд гайхсан нь түүний царайнаас илт байв.

Би: Зүүд биш гэж мэдсэн юмаа хэмээн аяархнаар хэлэн инээмсэглэв.

Миний үгийг сонссон Тэхён харцаа доош чиглүүлэн гэм хийсэн жаал шиг хоёр гараа урдаа атган зогсоно. Харин би босч суугаад хэтэрхий догдолж, хэтэрхий баярласандаа уйлж эхлэв. Нулимс минь шуудхан л урсчихсан. Түүнийг харсан даруйд сэтгэл минь тайвширсан. Амьдралдаа анх удаагаа л ийм ихээр баярлаж байгаа минь энэ. Цээж минь дэгдэж, дотор минь гэгэлзэж байна!

Түүнийгээ над дээр ирээд өршөөл эрж байна гэж зүүдэлсэн. Биед минь хүрж чадахгүй эмээж байна ч гэж дүрслэгдсэн. Иймдээ ч өнгөрсөн шөнө уйлж орхих шиг болсон. Гэхдээ эцэст нь ойлголоо. Тэр минь үнэхээр ирж!! Зүүд биш байж. Миний хий хоосон төсөөлөл эсвэл хүсэл биш бодит байсныг сая л ойлголоо.

Тэхён магадгүй маш их гайхсан байх. Иймдээ ч одоог хүртэл юу ч хэлэхгүй, над руу харахчгүйгээр дэмий зогсож байгаа биз.

Харин би зогсоо зайгүй баярын нулимсаа унагааж ээрч зогьсуулна. Гараараа нүдээ нухлан элдвийг амандаа бувтнана.

"Чамайг ирсэнд баяртай байна.... Б-Би зүүд байна л гэж бодсон... Чамайгаа надаас үүрд явчихлаа л гэж бодсон... Би үнэхээр айсан! Бүх зүйл миний буруу... Би үнэхээр тэнэг! Дахиж хэзээ ч тэгэхгүй. Харамссандаа өөрийгөө хэдэн зуун удаа зүхсэн ч сэтгэл минь дээрдэхгүй нь!!"

Эдгээр үгсийг урд хойно нь оруулж ойлгомжтой бусаар арай ядан өөртөө бувтнан уйлж байлаа. Зүгээр л яаж тайвшрахаа мэдэхгүй нь. Би түүнийг харахыг хичнээн их хүслээ дээ? Тэр хүсэл минь биелчихээд байхад өөр юуг хийх ёстой юм.

Бараг 30 минут уйлсан байх. Үүний хариуд нь нүд минь бүлцийж, толгой өвдөж байна. Нус нулимсандаа холилдохдоо л чин сэтгэлээсээ баярлаад уйлах ямарыг мэдэрлээ. Тааламжтай ч амьдралд ганцхан удаа л амтлах давтагдашгүй байвал дээр байх.

Арай ядан тайвшраад гүнзгий амьсгаа авлаа. Одоо л зүрх минь хэвийнээрээ цохилох шиг. Гар минь чичигнэхээ больчихож. Түүн рүүгээ тогтож харж чадаж байна. Гэхдээ Тэхён... Зүгээр л зогсоогүй байж.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Onde histórias criam vida. Descubra agora