(Шинэ өгүүллэггийн эхний хэсэг орсон 😊 Сонирхоод уншаад үзээрэй. Баярлалаа 😚)
-Энд гарын үсгээ зураарай гээд цаасны баруун доод буланд миний нэрийг бичсэн хэсэгт заалаа.
Би толгой дохин үзэгийг гартаа атгахдаа өөрийн ирээдүйгээ төсөөлөн тэрхэн хоромд зөв зүйл хийж байгаа эсэхдээ эргэлзэв. Нүдээ анин ямар нэг гайхалтай зүйлийг бодоход агентлагын захирал инээмсэглэн "Эргэлзэж байна уу? Дахиад хэдэн өдөр бодох хугацаа өгөх үү?" гэлээ.
Би: Үгүй дээ. Би зүгээр л... Тэгэх хэрэггүй гэж сандарсаар бушуухан гарын үсгээ зурж орхив.
Энэ мөчөөс би өөрийн мөрөөдлийнхөө нэг алхамд ойртлоо. Уржигдар буюу Тэхён намайг танихгүй царайлсан тэр өдөр зурвас ирсэн юм. Намайг шалгаруулалтанд тэнцсэн гэсэн зурвас.
Би: Нөгөө... Яагаад намайг тэнцүүлсэн юм бэ?
Утгагүй хэдий ч уг асуултыг үнэхээр асуусан. Үнэхээр сонирхол төрж байна. Хэдий тэнцэхийг хүсэж байгаад тэнцсэндээ туйлын баярлаж байгаа ч шалгаруулалтын өдөр би тийм ч сайн байгаагүй. Агентлагын удирдлагууд ч надтай дургүй байсан шүү дээ.
Захирал инээд алдан: Анх удаа ийм асуулт сонслоо. Өөрийгөө тэнцсэнд гайхаж байна уу?
Би: Тиймээ. Баяртай байгаа ч гэсэн гайхаж байна. Яагаад? Яг яаж? Би тэнцсэн юм бол?
Захирал: Ммм... гэснээ бодолхийлэн эргэн тойрон луугаа харж байснаа "Харин л дээ. Би л чамаас асуумаар байна. Шалгаруулалтанд орсон хэдэн зуун охидоос тэнцсэн гэсэн тоонд багтсан хэдхэн хүний нэг болсон чамд юу нуугдаж байна? Яагаад өөрийгөө тэнцсэн гэж бодож байна?" гээд инээмсэглэв.
Үнэндээ мэдэхгүй. Надад юу нуугдаж байгааг би мэдэхгүй. Өөртөө итгэлтэй биш байдал минь тэдэнд таалагдаагүй л байлтай?
Захирал: Дараа ирэхдээ энэ талаарх хариултыг олж ирээрэй. Энэ бол гэрийн даалгавар шүү.
Агентлагын захирлыг сайхан зантай найрсаг хүн байгаад бурхандаа талархъя. Ертөнц дээр үргэлж сайхан муухай хослох юм даа. Үзээрийн муу санаатай нэг хүн байх ч эелдэг сайхан хүн ч гэсэн оршин байдаг.
Гэрээндээ гарын үсэг зурсанаар би UF загварын агентлагын модель боллоо. Миний анхны гараа... Энэ баярыг чамтай л хуваалцмаар байна. Урьдын адил намайг таньдагсан бол гүйж очоод тэврүүлэх сэн...
Агентлагаас гарах гээд коридороор удаан гэгч нь алхаж байлаа.
-Сайн уу?
YOU ARE READING
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
