Хорин тав. "Хэжин"

1.7K 162 25
                                        

Тэхён: Хэжинтэй би анх 210-аад жилийн өмнө уулзаж байсан юм.

Тэхён ингэж хэлээд зүгээр л инээмсэглэсэн юм. Тун жаргалтайгаар тэдгээр үгсээ хэлсэн. Харин би түүний хэлсэн ганцхан өгүүлбэрээс үүдсэн хэдэн мянган төөрөгдөлдөө тээнэгэлзэж суулаа. Тэхёний яриаг үл хүндэтгэж, яаран асуулт тавилгүй тэрхэн зуур дотроо л бодоод өнгөрөх тэдгээр асуулт...

-Хэжин гэж охин юу юм бэ?

-Тэр яаж 210 жилийн өмнө амьд байгаад Тэхёнтай уулзсан байх вэ?

-Тэд яаж уулзсан юм бол?

-Яаж нэгнийгээ мэддэг юм бол?

Миний өөрөөсөө асуух дуусашгүй асуулт, тавгүй царайг анзаарсан Тэхён гүнзгий амьсгаа аван "Хэжин их өрөвдөлтэй охин байсан. Маш өрөвдөлтэй... Түүнд тусалхын тулд би бүхий л зүйлээ дэнчин тавьсан юм." хэмээн нухацтай нь аргагүй хэлэв.

Дахиад л олон асуулт болон битүүхэндээ бага зэрэг уурлав. Хэн энэ үгсэд дуртай байх билээ?

Тэгвэл Тэхён үл ялиг инээмхийлэн "Хэжин их хэрсүү. Маш их зовлонг ердөө 10 настайдаа туулж байсан. Гэхдээ огт бууж өгөөгүй. Иймээс л би түүнд тусалсан юм." гэлээ.

Чусон улсын үе. (1808 он)

Тэр жилийн хавар эрт эхэлж 3 сар гармагц үзэсгэлэнт сакура цэцэглэжээ. Тансаг шувууд нуурын эрэг дээр наадацгаах нь юутай үзүүштэй.

Нар дөнгөж цухуйхтай зэрэгцэн сэрсэн Тэхён нуурын эрэг дээр ганцаар суун санаа амар тэнгэр өөд ширтэж байгалын сайхныг ажиж байлаа.

Тэхён: Ямар сайхан өдөр вэ дээ?

Туйлын жаргалтай үзэгдэх Тэхёний гадаад төрхийг дурьдвал тухайн үед зөвхөн язгууртнууд л өмсөж чадах үнэтэй чамин цэнхэр ханбуг, үс нь мөрөө хол давсан уртын дээр өөрт нь тун зохисон аж.

Туйлын жаргалтай үзэгдэх Тэхёний гадаад төрхийг дурьдвал тухайн үед зөвхөн язгууртнууд л өмсөж чадах үнэтэй чамин цэнхэр ханбуг, үс нь мөрөө хол давсан уртын дээр өөрт нь тун зохисон аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхён нэгэн мужийн захирагчид үйлчилдэг бирд байсан тул өмсөж зүүсэн нь үнэтэй бөгөөд чанартай байгаа нь энэ.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Where stories live. Discover now