Миний бүтэлгүй амьдралд хэзээ ч ийм баяртай зүйл тохионо гэж бодож байсангүй. Энэ залуутай мөр зэрэгцэн хамтдаа гудмаар алхана гэдэг бүтэшгүй зүйл. Үргэлж холоос хардаг байсан тэр хүн маань одоо над руу хараад инээмсэглэж байна. Нууцаар ширтэхээс өөр зүйл хийж зүрхлээгүй байхдаа Жонгүгтэй байх боломжгүй гэдгийг ойлгосон.
Гэхдээ яг энэ мөчид зүрхэнд минь багахан найдвар төрж байна.
"Чи үнэхээр дуу цөөтэй бололтой" гэж Жонгүг хэлэхэд би чимээгүйхэн инээмсэглэн толгой дохив.
Миний дуу цөөтэй байна гэж ч юу байхав. Дотно хүмүүс маань намайг бага ярь гэж гуйдаг шүү дээ. Хүмүүсийг залхаатал их чалчдаг байтал дуу цөөтэй гэх юм. Сайн хүнийхээ хажууд даруухан болчихдог гэдэг нь энэ бололтой.
Би: Ингэж болно гэж үү?
Жонгүг: Юу тэрэв?
Би: Намайг гэрт минь хүргэж өгч. /инээх/ Бид аль хэдийн манай гэрт ойртож очсон байгаа ч асуумаар байна.
Жонгүг: Мэдээж болно. Чамд хэцүү байгаа биз дээ?
Надад хэцүү байгаа нь үнэн. Өнөөдөр ажилаасаа халагдчихсан шүү дээ. Хэдэн сарын цалингаа нөхөж авч чадалгүйгээгээр халагдчихсан.
Би: Хэцүү байгаа хэдий ч чи энэ талаар яаж мэдсэн юм бэ?
Жонгүг: Харин л дээ. Зүгээр л мэдрэгдсэн юм болов уу? /инээх/
Би: Сонссон хэрэг үү.
Жонгүг: Үгүй ээ. Чиний царай маш гунигтай харагдсан болохоор ганцааранг чинь үлдээж болохгүй гэсэн бодол төрсөн. Үүнд санаа зовох хэрэггүй ээ.
Би: За.
Зөвхөн төсөөлөлд минь л харагддаг байсан энэ дүр зураг. Амьдралд ийм өдөр ирнэ гэдэг... Зүүд биш байгаа?
10 минут алхаад л байрны гадаа хүрээд ирлээ. Ийм хурдан ирсэнд ажил гэр хоёроо ойрхон байдагт анх удаа харамсаж байна. Илүү хол байсан бол дахиад бага ч болтугай Жонгүгтэй хамтдаа алхах бйасан юмсан.
Би: Энд би амьдардаг юм... Өнөөдөр баярлалаа.
Жонгүг: Зүгээрээ. Харин чамд баярлалаа. Өдөр манай найз Юнгигийн үгнүүдийг уучилсанд. Өөрийн бодож байгаа шууд хэлчихдэг шулуухан хүн хэдий ч буруу зүйл хийсэн шүү дээ. Хүндээр тусгаж аваагүйд чинь баярлалаа.
Би: Үнэндээ надад ч гэсэн тийм найз байдаг. (Чэринийг хэлж байна ХД) Тийм болохоор нээх хүндээр тусгах шаардлага байхгүй.
ESTÁS LEYENDO
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
