Арван ес. "Оролдох хэрэггүй"

2.4K 180 17
                                        

Сүрдүүлсэн үгтэй зурвас намайг айлгаж орхисонг хүлээн зөвшөөрөх ч найзуудыг минь ялангуяа Тэхёнийг надаас булаана гэдэг нь их дургүйг минь хүргэж байлаа.

Надаар оролдвол зүгээр өнгөрөөх ч миний хайртай хүмүүсээр оролдохыг бол өршөөж чадахгүй!

Хамгийн анх зурвас хүлээн авснаас 2 хоног өнгөрчээ. Гайхмаар нь одоо хүртэл ямар нэг хачин зүйл нүдэнд өртсөнгүй. Тэр л ийм мэссэж бичсэн дээ гэж бодох хүн одоогоор алга. Юуны учираас ямар зорилгоор ийм гүн санаа зоволтонд намайг оруулна вэ? Энэ л санааг минь зовооно.

Надад ийм зурвас ирсэн гээд хавиар нэг тарааж, Чэрин Тэхён хоёрт үзүүлээд хамтдаа зурвасны цаана байгаа этгээдийг олох... Даанч тэгж чадахгүй нь. Тэднийхээ санааг хий дэмий зовоомооргүй байна. Надаар зүгээр тоглосон байж болно. Баттай биш.

Тэгээд ч тэр хүн найзуудыг минь Тэхёнийг минь надаас булаана гэлээ гээд булаачихаж чадна гэж үү. Тийм амархан байхгүй л байх даа.

Оройн хоолны аяга угаангаа ийн бодоод хэсэг гөлөрч орхижээ. Ус дэмий гоожсоор намайг хачин царайлахыг харсан Тэхён хажууд хүрж ирээд чих рүү минь мангар чангаар "Хөөе Инна~ Чи амьд уу~" гэж орилох нь тэр.

Хэнгэрэг цоолчих нь холгүй байх шив. Яахаараа ийм чанга дуутай болчихдог байнаа!

Би ярвайсаар: Чи цохиулахыг хүсэж тийм үү?

Тэхён байдгаараа малийж байснаа ард талаас минь тэврээд авлаа. Ардаас чанга тэврэн эрхлэх нь цаанаа л эгдүүтэй. Яаж миний уурыг үгүй хийхээ үнэхээр сайн мэдэх юм!

Би: Ингээд тэвэрчихээр чинь би яаж аяга угаах болж байна?

Тэхён: Иннаг сүүлийн үед ямар нэг зүйлд санаа зовоод байгааг анзаарсан. Хэдий байнга инээсээр байгаа хэдий ч надад анзаарагдаад байна.

Бурхан минь! Тэр үнэхээр ажигч юм!

Би сандарсанаа нуух гэсэн мэтээр худлаа инээн Тэхёний тэврэлтээс салаад: Байж боломгүй юм ярих юмаа! Бүх зүйл сайхан байхад би юунд санаа зовох юм?

Тэхён: Тийм гэж үү? гэснээ над руу цоо ширтэнэ. Үл ялиг хөмсгөө атиралдуулсан байх нь яг л худлаа гэдгийг мэдсээр байж шалгаж үзээд буй мэт.

Тэгснээ төд удалгүй нөгөө л сахиусан тэнгэрийн дур булаам инээдээрээ инээн: Мэдээж юу гэж Инна надад худлаа ярих билээ. Тэгээд ч ямар нэг зүйл болвол надад хамгийн түрүүнд хэлнэ шд!

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Onde histórias criam vida. Descubra agora