Ес. "Ганц өдөр"

2.4K 210 4
                                        

Түүний нэрийг Ким Тэхён гэдэг. Миний харж байсан хамгийн ер бусын нэгэн. Тэрний зан чанар, дотоод сэтгэхүйтэй холбоотой уг дүгнэлт хэзээ ч өөрчлөгдөхгүй байх.

Тэхёний хийх үйлдэл, хэлэх үгсийг урьдчилан таамаглах нь оньсого таахаас ч хэцүү гээч!

Тэнэг мэт цохилох зүрхээ юунд ингэтлээ догдлоод байгааг гайхана. Тэхёнд дүрэмт хувцас үнэхээр сайхан зохиж байгаагаас болоод уу... Аль эсвэл тэр одоог хүртэл гарнаас минь атгасаар байгаад догдлоод байна уу?

Тэр бүлээхэн гараараа зүүн гарыг минь атгасаар байвал би удахгүй доглолоос болоод дэлбэрчих бололтой.

Юунд ингэтлээ догдолсон учираа сайн мэдэхгүй юм. Өмнө нь эрэгтэй хүн гарыг минь атгаж байсангүйд сандарч тэвдсэн гэж таамаглаж л чадна.

"Надад итгэ" гэж хэлчихээд л нүд рүү минь ширтэн инээмсэглэнэ. Ингэхдээ гарнаас минь тавихыг бодсонгүй мэт улам чанга атгана.

Сая нэг бодит байдлыг ухааран бушуухан гараа татаж аваад формныхоо халаасанд хийлээ.

Би: И-Итгэж байнаа! Одоо явцгаая.

Тэр дуртай нь аргагүй толгой дохив. Бид тийм ч удсангүй сургуулийн үүдэнд ирэхэд Тэхён биш би л сандарсан харагдана. Тэр анх удаагаа ахлах сургуульд сурах гэж байгаа бус уу? Тэгсэн мөртлөө ямар ч сандралгүй зүгээр л инээгээд байх юм. Ийм хэнэггүй байх гэж.

Түүнд итгэнэ гэж хэлсэн ч итгэх ямарч нөхцөл алга! Тэр байнга л юу ч бодолгүй чалчдаг тэнэг амьтан болохоор тэр шүү дээ!

Би гүнзгий амьсгаа аван: Ч-Чи сандрахгүй байгаа юм уу?

Тэхён: Үгүй ээ! Ийм үед заавал сандрах ёстой байдаг юм уу?

Би: Заавал сандар гээгүй ч ихэнх жирийн хүмүүс сандардаг юм л даа.

Тэхён: Гэхдээ би жирийн биш шд?! Бас би хүн ч биш. /инээх/ Тэгээд л тэр!!

Түүний зөв. Нээх гайхах хэрэггүй байж.

Сун багшийн хамт Тэхён ангид орж ирлээ. Гайхалтай! Тэр сургуульд сураад зогсохгүй надтай нэг ангид байхаар төлөвлөжээ. Тохиролцоонд аль хэдийн харамсаад эхэлчихлээ...

Сун багш: Манай ангид шинээр шилжиж ирж байгаа хүүхэд. Өөрийгөө танилцуулна уу.

Тэхён: Хэхэ...

Сун багш түүн рүү муухай харав. Аргагүй л дээ өөрийгөө танилцуул гээд байхад нэрээ хэлэхгүй тэнэг хүн шиг инээгээд байхаар өөр ямар үйлдэл гаргах билээ.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora