Энэ өдөр бидэнд мартагдашгүй дурсамжыг авчрах болно. Ирээдүйд ярин суухдаа анхны болзоо маань ийм л нандин байсан шүү дээ гээд л хамтдаа жаргалтайгаар инээмхийлнэ.
Ингэж бодсоор баяртай нь аргагүй болзоот газар луугаа яааран явна. Шинэ он гарахаас нэг өдрийн өмнөх өдөр тул гудмаар битүү хүмүүс алхацгаана. Хаа сайгүй хүүхдээ баярлуулах гээд зугаалж буй гэр бүл, аль эсвэл шинэхэн хосууд ч нэгэндээ баяслыг авчрах шиг инээмсэглэн зөрнө.
Хоёр хоногын өмнө Чэриний гэрт хичээнгүйлэн хийсэн хайрцагтай бялуугаа барьсаар болгоомжтой нь аргагүй алхаж байлаа.
Хэт их болгоомжилсон болохоор бурхан надаар тоглохыг хүссэн мэт түргэн хоолны газрын хүргэгч бололтой хүн золтой л намайг дайрчихсангүй шүргэх шахам зөрөхөд би чанга орилсоор газарт унахдаа нөгөө бялуугаа дараад уначих нь тэр.
Өвдөг бага зэрэг хорсох ч шуудхан дээш боссонгүй газарт унан хэлбэрээ алдсан бялуу руугаа харан нулимс дуслуулна. Би ямар их хичээж хийлээ дээ! Яагаад тэр хүргэгч уучлалт ч гуйхгүй өнгөрч байгаа юм бэ! Тэхёний бэлэг байтал... Маш үнэ цэнэтэй зүйл минь ингээд үгүй болчихлоо!
"Чи зүгээр үү?"
Би ийн асуусан хүн рүү харсан даруйдаа нулимсаа арчив.
Тэгвэл Жонгүг над руу гараа сунгаад: Би босоход чинь туслы гэлээ.
Түүний тусламжыг хүлээн авахыг хүссэнгүйдээ газарт тулсаар өөрөө дээш босов. Жонгүг ч инээсээр гараа халаасандаа хийлээ.
Би: Би зүгээр ээ гээд газарт унасан бялуу руугаа харан санаа алдав.
Жонгүг: Зүгээр биш юм шиг л харагдаад байх юм. Ингэж их гоёчихсон бас бялуу барьчихсан хаачих гэж байгаа юм бэ?
Тэр надтай дотно мэт ярьж байх шив. Сургууль дээр нүдэнд өртөөд байхгүй амар байсан болохоор Жон Жонгүгийг мартаж орхисон байна. Тэрний Раёонаас болж би хичнээн хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн билээ дээ!
Би Жонгүг рүү муухай харсаар хажуугаар нь зөрөх гэвэл тэр надтай зэрэгцэн алхаад тайван байлгасангүй.
Би: Чи ямар ядаргаатай хүн бэ! Би чухал хүнтэй уулзах гээд яааруу явж байхад зүгээр орхиоч!!
Жонгүг: Чухал хүн гэнээ? Аан Ким Тэхён уу. Та хоёр үерхээд эхэлчихсэн юм байна. Харамсалтай л юм.
Би түүн рүү муухай харсаар: Яааруу ажилтай байгаа болохоор уур хүргээд хажууд алхаад байлгүй явж байсан зүг рүүгээ алхаж үз!
ESTÁS LEYENDO
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
