Хорин хоёр. "Миний л буруу"

1.7K 192 31
                                    

Сүбин эгч: Яг зөв! Чи үнэхээр мундаг байна!!

Дахиад нэг долоо хоног өнгөрсөн юм. Би цагийн ажилдаа улам их хичээж байгаа. Сүбин эгчийн ачаар хүний нүүрийг хэрхэн будахад суралцаж эхэлсэн. Шууд үйлчлүүлэгчийг будаж чадахгүй тул юун түрүүнд Сүбин эгч өөр дээрээ дадлага хийлгэж байлаа.

Би: Баярлалаа!

Сүбин эгч: Үнэхээр мэдрэмжтэй байлаа шүү! Чи суурийг маш цэвэрхэн тавьж!

Тэр толь руу өндийн нүүр лүүгээ ширтэн эдгээрийг хэлэхэд би үл ялиг ичис хийн биеэ хураан зогсоно. Сүбин эгчээс ийм магтаал сонсож байна гэхэд итгэхгүй нь! Үнэхээр баяртай байна!!

Сүбин эгч: Өнөөдөр анхны үйлчлүүлэгчээ будвал ямар вэ?

Би: Ю-Юу? Нээрээ юу?

Сүбин эгч инээмхийлэн: Тиймээ! Чи үнэхээр мундаг байх болно. Би итгэлтэй байна!

Анхны үйлчлүүлэгч... Би чадах болов уу? Хэрвээ Сүбин эгч хүсэж байвал... Би оролдож үзнээ. Өөртөө итгэлгүй байсан ч хамаагүй! Чадах чинээгээрээ хичээмээр байна!

Хаалганы дээр өлгөөтэй 2 ширхэг хонх хоорондоо мөргөлдөн жингэнэж хэн нэгэн ирснийг илтгэв. Үйлчлүүлэгч? Бурхан минь! Би аймшигтай их сандарч байна!!

Сүбин эгч: Тавтай морил---

Тэр үгээ гүйцээсэнгүй хаалгаар орж ирж буй хүнийг харсан даруйдаа гүйж очин мөрөөр нь тэврээд: Өнөөдөр бас ирэх ажил байгаа юм уу чамд?

Жонгүг: Тавь л даа эгчээ!

Үйлчлүүлэгч гэж бодсон юмсан. Бага зэрэг урам хугарчихлаа. Гэхдээ жаахан тайвширсан ч юм шиг. Шуудхан үйлчлүүлэгч ороод ирсэн бол биеэ барьсаар байгаад татаад уначих магадлалтай л байлаа.

Жонгүг Сүбин эгчийн гарнаас арай гэж мултархад Сүбин эгч түүний урд гаран зам нь таглаад: Энэ хар даа! Инна будаж өгсөн юм. Тэр үнэхээр сайжирсан байгаа биз дээ?

Сүбин эгч нүүр лүүгээ заан баяртайгаар хэлэв. Жонгүг толгой дохин над руу харцаа чиглүүлээд "Үнэхээр мундаг байна" гэж хэллээ.

Мундаг гэнэ шүү! Энэ хоёр хүн намайг яаж ичээхээ сайн мэдэх юм. Бүр нүүр улайчихлаа. Зүгээр л будалт шүү дээ... Гэхдээ энэ байдлаараа хичээх юм бол би удалгүй Сүбин эгчтэй хамт  ажиллаж цаашлаад үндсэн ажилтан болно? Гоё юм!! Би Сүбин эгчид үнэхээр дуртай!!

Өөрийн бодолдоо хөөрч догдлон хэнд ч харагдахгүй зөвхөн надад мэдрэгдэх бяцхан ертөнцдөө ганцаар зугаалж байхад минь Сүбин эгч над руу харан инээмсэглэх шиг болов.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin