Үхэл гэдэг гэнэтхэн л хүрж ирдэг. Хэнд ч урьдчилан сануулалгүйгээр. Би үхэхээ дөхсөн. Тэр мэдрэмж үнэхээр аймар байсныг хэлэх хэрэгтэй байх. Хайртай бүхнээ орхиод явчих вий гэсэн тэр мэдрэмж. Хэн ч үүнийг хүсэхгүй шүү дээ?
Хаа сайгүй аймшигтай ихээр өвдөхөд би улам сул дорой болоод байх шиг...
Миний хоёр хавирга хугарсан байсан. Үүнээс гадна хэд хэдэн газраа том гэгч шархтай болсон юм. Эмнэлэгт 14 хоногыг өнгөрөөхдөө өнөөдөр л нэг юм босч сууж чадаж байна.
Намайг Тэхён аварсан гэдэгт би одоо хүртэл баярлаж байгаа. Өөр хүн биш зөвхөн тэр минь. Намайг баатарлагаар хаанаас ч юм гарж ирээд аварсан. Талархаад ханахгүй нь Ким Тэхён.
Ингэж бодоод инээгээд байж байтал дахиад л коридороор дүүрэн чимээ шуугиан болсоор өрөөнд минь хажуу өрөөний эмээ нар Тэхёнийг чихдсээр орж ирлээ. Энэ үед царайны хувирал минь солигдов. Хэлсэн үгээ буцаалаа! Ёстой нэг! Тэхён дахиад л хэрэг тарьчихсан бололтой!!
Хажуу өрөөний эмээ нарын дундаас хамгийн чанга дуутай хэрүүлч маягын эмээ над руу муухай харсаар: Одоо үеийн хүүхдүүд ах захаа хүндлэнэ гэж ер байхгүй! Найз залуугаа сайн харж бай л даа охин минь!
Би: Уучлаарай... Тэр ямар хэрэг тарьсан юм бол?
Намайг ингэж асуухад Тэхёнийг чихдэж байсан өөр нэг эмээ улам чанга чихнээс нь зулгаасаар: Эргэлтээр ирсэн ач нарын маань чихрийг молигдоод идэх гэсэн! Тэгээд хүүхдүүд маань уйлалдаад! Өдөр болгон хэрэг тарьдаг!!! Хөгшин юм байж яахаараа ийм байдаг байнаа гэхэд Тэхён ёоолон "Яааяаа л даа эмээ! Би дахиж тэгэхгүй ээ" гэж байлаа.
Олон удаа өршөөл эрсээр арай ядан гаргалаа.
Би: Тэгэхээр жаахан хүүхэд молигдож чихэр идэх гэсэн юм биз дээ?
Тэхён ичсэн харагдаж байлаа. Доош харсаар чимээгүйхэн толгой дохиход нь би санаа алдаад: Чи үнэхээр бүтэхгүй ээ! Яагаад намайг ганц ч өдөр тайван амраахгүй хэрэг тариад байдаг байнаа!
Тэхён: Илбийн чадвар гээд шидээрээ юм гаргаж үзүүлээд хариуд нь чихэр авах гэж үзсэн юмаа. Гэхдээ бүтэлгүйтээд нөгөө хүүхдүүд чинь намайг мэхлэгч гээд бодчихдог байна шд гээд тэнэг чанга инээгээд толгойгоо маажив.
Би: Дуугай гэм! Биднээс өөр хүн өрөөнд байсан бол яаана? Азаар эгч нар цайндаа орохоор явчихсан байж таарлаа. (Нэг өрөөнд хэвтдэг хүмүүсээ хэлж байна)
YOU ARE READING
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
