Гэртээ алхсаар ирэхэд Тэхён өглөөний байдлаасаа шал өөр байлаа. Бага зэрэг гунигтай байдгаасаа огт өөр хүн шиг байсан ч одоо үнэхээр хөөрсөн бас баяртай харагдана. Түүнд ямар нэг сайхан зүйл тохиолдсон бололтой?
Тэхён: Гэртээ эргээд тавтай морил!
Би: Чи яаачихаа вэ?
Тэхён: Яагаачгүй шд. Би үргэлж ийм байдаг шүү дээ! /инээх/
Би: Ер нь бол тийм биш л дээ. Миний мэдэхийн хоёр өөр Тэхён байдаг. Юу хийж байгаагаа ч мэдэхгүй тэнэг Тэхён, дэндүү нухацтай эмзэг Тэхён.
Тэхён ярвайн: Би үнэхээр охин шиг юм байна.
Би: Чи наад үгээрээ охидуудыг доромжлох гээд байна уу! Тэгээд ч чи тийм ч эмэгтэйлэг биш шүү дээ!
Тэхён сэтгэл татам инээдээрээ инээмсэглэв. Яагаад ч юм энэ инээдэнд нь би бүрэн ялагдах юм.
Тэхён: Би тэгээд ямар юм дээ Инна! гэж догдолсон өнгөөр хэлэв.
Би: Хоолой чинь бүдүүн бага зэрэг сөөнгө, хийж байгаа үйлдэл чинь тэнэг ч гэсэн эрэгтэйлэг. Ммм нэг тиймэрхүү.
Нээрээ тийм. Түүний хоолойг дурьдахгүй байж чадахгүй нь. Тэхён анх хөргөгчний минь урд суугаад "Өхх шинэ эзэн" гэж хэлэхэд нь л ямар дур булаам хоолойтой юм бэ гэж бодсон. Ямар ч охины зүрхийг булгилуулж чадах түүний хоолой...
Би ч мөн адил хоолойнд нь уусаж, царайнд нь дурлаж болох л байх л даа. Түүний "Бирд" гэдгийг мэддэггүй байсан бол шүү дээ. Хэн бирдэд дурлахыг хүсэх билээ. Эцэст нь тэр хүслийг минь биелүүлээд алга болохоос хойш...
Оройн хоолоо зэрэгцэн суугаад идэж байлаа. Өнөөдөр ер бусын цоглог байх Тэхён үнэхээр их чалчиж байсанд олигтой хооллож байгаа юмгүй яриаг нь сонсон сууна.
Тэрээр 200 жилийн дараа эцэст нь нэг юм суллагдахад ямар санагдсан тухайгаа тун баяртайгаар ярьж байснаа гэнэтхэн "Ингэхэд Иннагын сургууль өнөөдөр ямар байсан бэ?" хэмээн асуув.
Би: Байдаг шигээ л.
Түүнд хоолны цагаар анх удаагаа Чэринээс өөр хүмүүстэй байснаа хэлэхийг хүссэнгүй. Надад тийм ч сайхан санагдаагүй учираас.
Би: Нээрээ өнөөдөр гараагүй биз дээ?
Тэхён: М-Мэдээж. Би юу гэж гарах билээ. Миний хөөрхөн эзэн намайг гарч болохгүй гэсэн байхад зориг муутай тэнэг бирд гарж чадахгүй шд!
Би: /санаа алдах/ Чамаас өөр хүмүүс намайг хөөрхөн гэж бодохгүй юм даа.
Тэхён: Яагаад тэгдэг байнаа? Миний хуучин эздээс Инна хамгийн шилдэг нь!! Тэр надтай найз шигээ байдаг, хоол сайн хийдэг бас үнэхээр хөөрхөн гээд эрхий хуруугаа гозойлгон балайр чанга инээв.
![](https://img.wattpad.com/cover/127101430-288-k944430.jpg)
ESTÁS LEYENDO
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanficКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...