Цагийн зүү арван хоёрыг заахад Тэхён бид хоёр хундагатай жүүс тулгацгаан шинэ он гарлаа.
Энэ 2018 он миний хувьд маш чухал жил. Удахгүй би ахлах сургуулиа төгсөнө. Надад маш олон бэрхшээл байгаа шүү дээ. Төгсөх гэх үг намайг гэнэт л сандаргаад авлаа. Төгсөж чадахгүй юм шиг мэдрэгдэж байна...
Жилийн төлөвлөгөө тэрхэн агшинд бодогдон суутал Тэхён гаран дахь хоосон хундагатай дахин тулган анхаарлыг минь 100% өөртөө татав.
Тэхён: Шинэ оны мэнд Инна!!
Тэр баяртайгаар ингэж хэллээ.
Би: Шинэ оны мэнд Тэхёнаа.
Жижиг баярын ширээгээ цэгцлэх гээд хурааж эхлэхэд Тэхён надад туслангаа анх удаагаа шинэ жил тэмдэглэх ямар байсан тухай ярина Түүний сэтгэл их хөөрсөн нь илт мэдэгдэж байна.
Аяга угаах, эргэн тойрноо цэвэрлэх зэрэгт Тэхёний тусламжтайгаар маш хурдан дуусав.
Харин надад бидний өчигдрийн болзоо л санаанд орно. Үнэндээ сэтгэл нэг л тавгүй...
Би доош харсаар: Чамд үнэхээр зугаатай байгаа юм шиг байна.
Тэхён: Ммхан! Энэ бодсоноос минь ч илүү байлаа. Ганцхан секунд өнгөрөхөд л цоо шинэ догдлол надад мэдрэгдсэн. Ингээд л дахин 365 хоног ээлжлэн урсана гэхээр сэтгэл догдолсон!! /инээх/
Би арай ядан инээмсэглэн: Тийм юм шиг байна. Бид маргааш энэ хавийг цэгцэлж болно. Би ядраад байгаа болохоор унтахаар явлаа.
Өөр юу ч хэлэлгүй өрөөндөө орлоо. Шинэ он гарахад надад бага зэргийн айдас мэдрэгдсэн. Догдлол бус сандрал. Баясал биш эмээлт.
Би мөрөөдөлдөө хүрж чадах болов уу? Ер нь хүн хэзээ ч өөрийн хүрж чадахгүй зүйлээ мөрөөдөл гэж нэрлэдэг бол яах вэ? Хэзээ ч миний алхаж чадахгүй өндөрт байрлах шат мэт...
Хөнжил доогуураа орон сэтгэл дундуурхан хэвтэнэ. Тэгвэл Тэхёний өчигдрий яриа санаанд бууна.
Миний Тэхёнаас хүссэн эхний хүсэл Жонгүгийг өөртөө дурлуулах байсан. Тэхён хариулахдаа "Боломжгүй" гэсэн.
Өчигдөр ч бас тэрний хариулт ч мөн "Боломжгүй" байсан юм.
Би түүнтэй байнга хамт байхыг хүссэн. Эцсийн эцэст Тэхён өөрөө л бид удахгүй хагацах мэтээр ярьсан. Ирээдүйд юу болж бид хүнд байдалд ороход холбоотой байхыг л гуйсан атал.
Хүн болно гэдэг түүний хувьд байж боломгүй бололтой.
Өрөөний маань модон хаалгыг тогшиход би нүдээ нээлээ. Олон бодлоос намайг татан гаргасан чимээг асуувал "Чамтай ярилцах гэсэн юм" гэж Тэхён тайлбарлав.
BẠN ĐANG ĐỌC
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
