Арван зургаа. "Найз залуу"

2.9K 192 13
                                        

Тэхёнтай хамт өөрсдийн романс түүхийг бичихийг хүсэж байна...

-

Төгс хүн гэж байдаггүй ч бүгд өөрийн хайртай хүнээ төгс болгож харж чаддаг чадвар байдаг юм. Би ч мөн адил Тэхёнийг төгс гэж дүгнэхдээ яг одоо сэтгэл хангалуун байна.

Хааяа гаргах түүний инээдэмтэй хэрнээ тэнэг царай зөвхөн надад л дэндүү сайхан санагддаг байх л даа. Ер нь түүний минь бүхий л хувирал төгс харагддаг.

Уурласан үедээ халуухан...

Гунигласан үедээ сэтгэл хөдөлгөмөөр...

Баярласан үедээ догдлуулмаар...

Гайхсан үедээ өхөөрдмөөр...

Харин би түүний хувьд яаж харагддаг бол? Арай ганцаараа л ингэж бодоод догдлоод яваад байдаг юм биш байгаа гэж санаа зовох шиг. Гэсэн ч Тэхёний инээмсэглэлийг хараад өөрийн утгагүй бодлоо шуудхан мартаад зүгээр л хайрламаар санагдана.

Энийг л хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлана гэх биз ээ.

Хичээл аль хэдийн тарах болж Чэринтэй хамтдаа сургуулиас гаран алхана. Тэхён чимээгүй ардханд явах ба Чэрин намайг аяар тохойлдох шиг боллоо.

Тэгснээ над руу нэг Тэхён руу нэг харж байгаад аяархнаар "Өчигдөр та хоёрын хооронд нэг зүйл болсон тийм биз" гэж хэлээд инээвхийлэв.

Би: Юу ч болоогүй ээ.

Үнэндээ энэ үг худлаа. Чэринд бид үерхэж байгаа тухай хэлэхийг хүсэх боловч Тэхён яг ард яваад байхад яаж хэлэх юм бэ? Үнэхээр ичмээр зүйл шүү дээ!

Чэрин: Пахх! Шал худлаа! Өнөөдөр ангид та хоёр үг ч дуугарахгүй биеэ бариад байсан биз дээ.

Би: Үгүй ээ. Бид угаасаа л тийм байдаг шд! гэхэд Чэрин над руу худлаа гэсэн царай гарган зальтай гэгч инээгээд арагш гүйн Тэхёний мөрөөр тэврэн авлаа.

Чэрин: Чи намайг худлаа хэлвэл ууралдагыг мэднэ тэ?

Тэхён: Мэднээ. Чэрин ууралхаараа үнэхээр аймар.

Чэрин: Өчигдөр эмнэлгээс гарах замд чи Иннатай ямар нэг чухал зүйлийн талаар тохирсон гэж надад хэлээч! Тэгэхгүй бол энэ мангар амьтан гэснээ над руу хуруугаараа заагаад "юу ч хэлэхгүй юм" гэж үргэлжлүүлэн хэллээ.

Тэхёний нүүр улайгаад яг л помидор шиг болчихов. Ёстой нэг. Ичих нь хүртэл ийм эгдүүтэй байх гэж миний залуугын... ☺

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Where stories live. Discover now