Будрах цасан хаялсаар гаран дээр минь бууна. Хэдхэн секундын дотор хайлан уусахад бага зэрэг хүйтэн мэдрэгдэж байна.
Анхны цас тэнгэрээс цагаан өнгийг дагуулан ирэхэд өвлийг хүсэмжлэн байсан хүмүүсийн сэтгэл сая нэг ханалаа. Анхны цас бол хостой хүмүүсийн хувьд гайхашигтай романтик орчин болж өгдөг гэдэг. Хэдий надад хос байхгүй ч гэнэн томоогүй найз минь хамт байна.
Тэхён тэнгэр лүү ширтэн удаан гэгч зогсов. Түүний хажууд очин би ч гэсэн тэнгэр лүү ширтлээ.
Тэхён: Итгэж чадахгүй нь ээ...
Би: Юунд?
Тэхён: Энэ үнэхээр цас гэж үү?
Тэр одоог хүртэл цас орж байгаад итгэхгүй байгаа бололтой хачин царай гарган ингэж асуув.
Би: Тиймээ. Энэ бол цас.
Тэхён: Үнэхээр гоё юм. Энэ цас... /инээмсэглэх/ Би үнэхээр жаргалтай байна! Цас хараагүй ямар удсан гээч!
Түүний инээмсэглэл маш цагаахан. Зөвхөн би л энэ инээдийг харж чаддаг бол сайхан байхгүй юу. Зүрхэндээ нуугаад ганцаараа харан баясах сан.
Хүмүүс цас хараад ингэж их догдолдоггүй байх. Тэхёний мэдэрч байгааг мэдрэх юмсан. Тэр үнэхээр жаргалтай инээмсэглэж цасны ширхэг бүрийг мэдэрч байна. Хэрвээ би өөрийгөө гэртээ 20 жил хорьвол түүний 200 жил амтлаагүй мэдрэмжтэй дүүцэхүйц жаргалыг мэдэрч чадах болов уу?
Би: Цас бол жил болгон тохиодог хэвийн үзэгдэл. Хүйтний улирлыг авчирдаг цагаан ид шид. Хүмүүс үүнд дасал болсон болохоор цас ороход ингэтлээ баярлаж хүлээж авдаггүй л дээ.
Тэхён: Тиймээ.
Би: Гэхдээ чи үнэхээр өөр байна. Намайг гайхшруулж ханахгүй юм.
Тэхён эргэн тойрноо харан болгоомжтойгоор: Бирд болохоор юм шүү дээ! Бирд цасыг хараагүй их удсан!! Тэгээд л тэр.
Бид гэртээ харьж явсан юм. Гэнэт анхны цас орсон болохоор түр саадсан ч бараг 2 цаг гадаа сууж байна. Надад эхлээд гоё байсан ч минут өнгөрөх тусам залхаж эхэлнэ. Гэхдээ Тэхёнд тийм биш байгаа бололтой. Түүний нүүрнээс одоог хүртэл инээмсэглэл салсангүй ам нь урагдчих вий гэлтэй.
Цасанд гүйж, арай ядан тогтох овоорсон цаснаас над руу шидлэн тоголж байлаа.
Би: Тэхёнаа!
Түүнийг дуудан орилоход Тэхён холоос гүйж ирэн өмнө минь зогсов.
Би: Бид одоо харих хэрэгтэй. Энд хэтэрхий удаан байлаа.
YOU ARE READING
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
