Тэхён: Үнэн шдээ! Би үнэхээр ямарч буруугүй гэж чангахан хэлэхэд өөдөөс нь харан суух цагдаа инээмхийлэн "Тэгээд энэ охидууд буруутай юм уу? Та нар нэг нэгэн рүүгээ чихээд байвал өнөө шөнөжингөө юм болно шдээ." гээд санаа алдан аль болох тайвнаар хэлэв.
Охин 1: Цагдаа ахаа, би яг үнэнийг хэлий! Бид зүгээр л караоке орох гээд явж байтал энэ ах л хүрж ирээд тэгээд---
Тэхён: Битгий худлаа ярь л даа! Та нар хөгшин хүн дээрэмдэж байсан шдээ!!
Охин 3: Та л дээрэмдэж байсан шд!
Цагдаа: /санаа алдах/ Би та нарын аль нэгнийх нь үгэнд итгэж чадахгүй. Тэр хавьд камер байгаагүй бас дээрээс нь тэр хөгшин даралт нь ихсээд эмнэлэгт хүргэгдсэн. Бие нь бүр муудаагүйд л баярлацгаа! Зүгээр батлан даах хүнээ авчираад гарцгаа. Бас би та нарыг нүдэлчихсэн болохоор дахиж ийм зүйл гарвал торны цаана хийчихнэ гэж мэд!!
Охидууд Тэхён руу нүднийхээ булангаар харна. Харин Тэхён сандчин хэнийгээ дууднаа гэж бодолхийлнэ.
Үнэндээ Тэхён 2 цаг алга болсонд учир байсан юм. Угаалгын өрөө орох гээд явж байхдаа караокений үүдэнд нэгэн хөгшин эмэгтэйг хашгирахыг сонссон. Гайхаад очоод хартал гурван охин эмээгийн цүнхнээс зуурчихсан элдвээр хэлж байсан. Тэхён уурлан очоод тэднийг булиултал эмээгийн даралт ихсээд унаад өгсөн хэрэг. Тэдний байдлыг харсан хүмүүс цагдаа дуудаж сүүлийн 2 цаг байцаагдаж байгаа нь энэ билээ. Тэхён хэдий үнэнээ хэлсээр байгаа ч охид худлаа хэлж зөрүүдлэн ингэж удааж байгаа юм.
Охид эцэг эхээ дуудан мөнгөөр торгуулж аваад цагдаагийн газраас гараад явлаа. Тэхён ганцаар үлдэн аргаа баран сууна.
Тэхён: Ахаа, би зүгээр л явчы тэгэх үү?
Цагдаа: Болохгүй.
Тэхён: Би үнэхээр буруугүй ээ! Би нээрэнгээсээ тусалсан юм!
Цагдаа: Хөгшин хүнийг бэртээх дөхсөн байж. Би хэн нь буруутайг мэдэхгүй. Эмээ згайгүй өнгөрсөн нь сайн хэрэг. Зүгээр л батлан даах хүнээ дууд гээд Тэхён руу утас сарвайв.
Тэхён Иннаг дуудахыг хүссэнгүй. Учир нь түүний итгэлийг алдана гэж айсан хэрэг. Үргэлж түүнд сайн талаар харагдахыг тэр хүсэж байгаа. Хэн л хайртай хүнээ ийм газарт дуудах билээ.
Тэхён итгэлгүйхэн утасыг аван хэн нэгний дугаарыг хийн залгав.
-Хэн бэ?
Тэхён: Нөгөө... Надад чиний тусламж хэрэгтэй байна.
-
30 гаруй минутын дараа Тэхёний дуудсан хүн ирлээ. Гэсэн ч цагдаа батлан даагч гэж хүлээж авсангүй. Учир нь батлан даагч насанд хүрсэн хүн байх учиртай.
YOU ARE READING
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
