Арван хоёр. "Чиний зөв"

2.5K 224 27
                                        

Өөрийн орд харш шиг байшиндаа бодолд автан сууна. Гадаа аадар бороо асгархад сэтгэл минь огт дээрдэхгүй юм. Хэдий олон жил өнгөрсөнч чамайг мартах туйлын хэцүү.

Нүдээ анихад түүний минь инээмсэглэл толгойнд буудаг. "Инна" гэж чангаар дуудан над дээр хүрээд ирэх юм шиг... Дахиад уулзалдвал "Чамайг санасан" гээд шуудхан тэврэх болно.

Цонхны тавцан дээр вино уун сууж байлаа. Тэгвэл Ёнтан хуцсаар над руу гүйн яваа харагдав.

(Ёнтан бол Иннагын бяцхан нохой)

Би Ёнтаныг дээш өргөн толгойг нь хэд хэд илсэн ч тэр хуцсаар байлаа

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Би Ёнтаныг дээш өргөн толгойг нь хэд хэд илсэн ч тэр хуцсаар байлаа.

Би: Ёнтанаа, яасан бэ? Чи өлсөө юу?

Тэр өлсөөгүй бололтой надад ямар нэг зүйлийг хэлэх гэсэн мэт хуцалж байв. Ёнтаныг доош буулгахад тэр шуудхан л хаа нэгтэй рүү гүйн би араас нь даган алхав.

Би: Болохгүй ээ, Ёнтанаа. Гадаа бороо орж байна. Гарч болохгүй.

Тэр хаалга самардаад байсан тул би ингэж анхааруулав.

Цонхны тавцан дээр орхисон утсанд минь дуудлага ирсэн тул би Ёнтаныг өргөн буцаад цонхны тавцан руу явлаа.

Залгах хүн Жонгүг байх ба орой болсон байхад юун тухай ярих гэснийг нь гайхсаар утасаа авав.

Жонгүг: Чамайг авахгүй нь л гэж бодлоо.

Би: Юу болоов?

Жонгүг: Ёстой нэг! Ий Инна! Бүдүүлэг байна шүү! Юу болоов гэнэ шүү!?

Би: Тэгэхгүй яах юм бэ! Оройн 11 болж байна шд. Би их ажилтай хүн. Унтаж амрах хэрэгтэй юм байгаа биз дээ!

Жонгүг: Чи лав орондоо ороогүй анхны хайраа бодоод сууж байсан биз.

Би: /инээх/ Утгагүй юм. Хэн чиний талаар бодсон гэж?

Жонгүг: Би өөрийгөө гэж хэлээгүй шдээ.

Би: Миний анхны хайр чи шдээ!

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora