Хорин дөрөв. "Хана"

2K 164 23
                                        

Тэхён: Нэг! Хоёр!! Гурав!!

Бид хоёр позоо аван бэлдэхэд гэрэл анивчин зураг дарагдав. Хоёр дахь удаагийн зурганд бид хоёул V поз аван зургаа даруулав. Гурав дахь зурганд Тэхён намайг тэвэрч аван би гэж хүн байдгаараа гайхан малийж буйгаар гарчихав. Дөрөв дэхь зурган дээр тэр минь намайг шоб хийтэл үнсээд авлаа.

Тэхён: Вуахх! Үнэхээр сайхан гарж шүү!

Бид зургаа авхуулдаг жижиг бүхээгэн дотор байгаа нь энэ. Тэхён гэнэт надтай хамт зураг даруулахыг хүссэн учраас хичээлээ тарчихаад ийнхүү явж байгаа билээ.

Тэхён байдгаараа инээн: Энэ царай юу вэ!

Тэр мөр лүү минь цохилон намайг шоолж эхэллээ. Би харин түүн рүү нүднийхээ булангаар харж байлаа. Учир нь Тэхён намайг гэнэт тэвэрч авахад миний царай үнэхээр шоконд орсон байдалтай гарчихаж. Тэр дөрөв дэхь зурагны үнсэлт дээр нүд минь хэр томорсон тухай дурсах ч юм биш. Өөрөө их сайхан гарчихаад хачин царайтай гарсан найз охиныгоо шоолоод инээж л байдаг! Тэнэг мэдрэмжгүй!

Би гараа хавсран уруулаа мушилзуулвал Тэхён хэсэг инээж байгаад хоолойгоо заслан "Дахиад авхуулах юм уу?" гэж болгоомжтойгоор асуулаа.

Би: Үгүй ээ. Мөнгөний гарз! гээд түрүүлээд гэрийн зүг алхлаа.

Тэхён ардаас гүйж ирээд хоёр хувь зурагны нэг нь надад өгөн өөрөө үлдсэнийг нь авахдаа цүнхээ онгойлгоод дэвтэрнийхээ завсар нямбайлан хийж эхэллээ.

Би: Ёстой нэг. Дэвтэр завсараа хийдэг нь яаж байгаа юм бэ?

Би түрүүвчиндээ зургийг хийнгээ ингэж асуулаа.

Миний хайртай инээмсэглэлээр инээн гэрэл цацруулах Тэхён "Алга болгохгүй гэсэндээ" гэж аминчхан хэллээ.

Би: Дэвтэр чинь алга болохгүй гэж үү?

Тэхён: Тиймээ! Би хичээл номондоо хүн хүргэдэггүй! Дэвтэр завсараа хадгалж байгаад гэртээ очихоороо далд хийнэ. Тэгээд Иннаг намайг орхиод дэмий тэнэхээр зургаа гаргаж ирээд харж байна.

Би: Юу вэ! Би хэзээ чамайг хаяаад дэмий тэнэсэн юм!!

Үгүй ер өө! Энэ залуугын амнаас юм юм сонсох нь ээ!!

Тэхён инээд алдан: Тэгж байгаагүй л дээ. Би олон ангит кинонаас үзсэн юм. Эхнэр нь найзуудтайгаа хааяа гараад явчихаар нөхөр нь хүүхдүүдээ харах гэж инээдтэй юм болно. Ямар сайндаа 5 минут тутам  "Хайраа чи хэзээ ирэх юм бэ" гээд сандчин асуудаг юм даа. Гэхдээ би тийм аав болохгүй л дээ. Харин ч хүүхдүүд минь надаас зүүгдээд л аавтайгаа байхдаа их хөгжилтэй байна. Тэдэнтэй хөөцөлдөж тоголно.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang