Арван гурав. "Авраач"

2.2K 211 24
                                        

Өөрийн дотоод мэдрэмжиндээ бүгдийг даатгах нь зөв болов уу гэж би байнга бодох боллоо. Харгис хэдий ч хариулт нь "буруу" юм шиг санагдаад байна..

Гурван хүслээр хязгаарлагдах бидний харилцаа. Бас эзэн болон хүсэл биелүүлэгч гэх тодотгол. Дэндүү ялгаатай биш гэж үү?

Тэр оройн Тэхёний хэлсэн үг, хийсэн үйлдэл ямар учиртайг зөвхөн таамаглаж чадах юм. Тэхён надад хайртай болчихсон бол? Энэ сайхан санагдана. Хэрвээ тэр жинхэнэ хүн байсан бол бид үнэхээр сайхан хосууд болох байсан. Тэр бирд гэлээ гээд бид хамтдаа байж болохгүй гэсэн үг биш тийм биз?

Тэхён бэлэн болчихоод намайг хүлээн үүдэнд зогсож байлаа. Энэ өглөө би угаалгын өрөөнд урьд урьдныхаасаа илүү удах шиг болов.

Урт зөөлхөн үсээ бага зэрэг ороож долгион оруулаад, нүүрээ ч үл ялиг будав. Хамгийн сүүлд нь хэзээ ч зүүнэ гэсэн бодолтой авч байгаагүй яагаан хавчаарыг үсэндээ хатгав.

Түүнд хөөрхөн харагдмаар байна...

Бэлэн болчихсон ч угаалгын өрөөнөөс гарах эсэхтээ эргэлзэн хэдэн минут зогслоо. Хаалганы бариулыг доошлуулан гарах төдийд болох хэдий ч үнэхээр хэцүү санагдах юм. Гарын алга хөлрөөд зүрх байдгаараа догдолно.

Тэхён ямар хариу үйлдэл үзүүлэх бол?

Арай ядан гарахад Тэхён доош харан хана налан ихэд уйдсан байртай зогсож байв. Би хажууд нь очиж зогсоод хоолойгоо заслаа.

Тэхён намайг дээрээс доош гүйлгэж харах мэт удаан гэгч ширтэв.

Би сандарсаар: Я-Явцгаах уу?

Тэхён: Тэгье.

Түүний инээмсэглэлийг би харахыг хүсэж байсан юмсан. Гэтэл тэр зүгээр л ширтсээр байсан. "Хөөрхөн байна" гэж хэлэхгүй зүгээр л төв царай... Магадгүй энэ хавчаар надад тэнэг харагдаж байгаа байх.

Чэрин: Юу гээч өхөөрдөм хавчаар вэ? Болоо шдээ чи минь! гэсээр миний нүүрийг чимхэн янз бүр болно.

Би Чэринд шивнэн: Би тэнэг харагдаж байгаа юм шиг байнаа!

Чэрин: Үгүй ээ! Харин ч хөөрхөн байна. Миний найз яагаад модель болно гээд байдгыг чинь одоо л ойлголоо! Ийм хөөрхөн байхад хэн чамд чадахгүй гэж хэлэх юм! Мөрөөдлөө биелүүлж чадах юм шиг л харагдаж байна!!

Мөрөөдөл биелүүлэх... Би өөрийн асар их хүч хөдөлмөрөөр заавал өндөрлөгт гарна. Гэхдээ Тэхён мэдэж байгаа болов уу?

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Where stories live. Discover now