Гучин нэг. "Бороо"

2K 196 67
                                    

(Энэ хэсэг нь маш урт, бүр маш урт бичигдсэн байгаа шүү. Залхууралгүй уншаарай 😅)

Өглөө эртлэн босоод өөртөө хоол бэлтгэнэ. Хэзээ хамгийн сүүлд хоол бэлтгэж байхдаа дуу аялаж байснаа санахгүй нь... Магадгүй Тэхёнтай хамт жаргалтай байсан өдрүүдэд юм болов уу?

Өнөөдөр сэтгэл санаа бага зэрэг сайжирчээ. Учир нь тэр минь надтай ярилцсан. Бид хамтдаа зэрэгцэж суугаад л ярьсан. Урьдныхтай харьцуулбал нөхцөл байдал тэс ондоо байсан ч тэр дугаарыг минь аваад, надтай найзлахыг хүссэн шүү дээ. Тийм байхад дуу аялах байтугай үсэрч цовхичмоор сайхан байна!!

Тэхён магадгүй одоохон залгах байх. Ингэж бодохдоо утасныхаа дууг чангалаад нүүр дүүрэн инээсээр хувцасаа сольж эхэллээ. Өнөөдөр агентлаг дээр сургалттай. Шинэ моделуудын хамтаар хамрагдах юм.

Ойрд хаврын дулаахан өдрүүд үргэлжилж байгаа тул нимгэхэн даавуун даашинз сольж өмслөө. Толины өмнө зогсон Тэхёнийг "Хөөрхөн байна" гэж хэлэхэд хүргэдэг яагаан өнгийн хавчаарыг үсэндээ хатгав. Надтай энэ хавчаар хөөрхөн байдаг гэж боддоггүй л дээ. Гэхдээ тэр минь уг гоёлыг их магтдаг. Тиймээс би зүүх дуртай.

Гархынхаа өмнө зурагтаа унтраахаа санан буцаад гутлаа тайлаад зурагтны дэргэд очлоо.

Цаг агаарын мэдээ гарч байх ба мэдээ тайлбарлагчын "Өнөөдөр үдээс хойш аадар бороо орох төлөвтэй. Хаврын их бороо орох үе эхэлж байгаа тул Сөүл болон Инчон бүсийн иргэд хурдны зам..." гэх урт яриаг сонсов.

Сэтгэл дундуурхан даашинзаа өмдөөр сольж өмслөө. Бороо орно гэнэ. Уг нь бороо орох сайхан ч өнөөдөр орно гэхээр нэг л таагүй мэдрэмж төрөөд байх юм. Зүгээр л хувцасаа солих хэрэг гарсан болохоор тэгсэн, тийм үү?

Агентлагын үүдэнд шинэхэн найз Амитайгаа таарлаа. Бид нэгнийхээ мэндийг асуусаар хамтдаа дотогш орлоо. Гэрээ байгуулсан моделуудыг өмнө нь энэ салбараар ажилдаг байсан туршлагатай эсвэл огт ажилж байгаагүй шинэхэн гэдгээр ялгалгүй бүгдэд зориулан сургалт зохион байгуулж байгаа юм. Энэ нь надад тун дажгүй санагдсан ба урьд өмнө нь нэг ч удаа мэргэжлийн хүнээс зөвөлгөө авч байгаагүй болохоор их гоё байна.

Үзүүр хэсгээрээ цацагтай урт цамцан доогуур биеийн галбираа гаргасан бариу өмд өмссөн туйлын үзэсгэлэнтэй залуу эмэгтэй танхимд орж ирэхэд бүгд алга ташицгаалаа. Түүнийг би шуудхан л агентлагын маань хүндтэй моделуудын нэг байна гэж танисан юм.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Место, где живут истории. Откройте их для себя