(Энэ хэсэг ч гэсэн маш урт. Бүр аймар урт 😂 Төгсгөлийн хэсэг болохоор ххэ)
7 жилийн дараа~
Та бүгд сонирхож байж магадгүй. Долоон жилийн дараах Ий Инна гэдэг хүний амьдрал яаж өрнөж байгаа вэ? Хмм... Би маш завгүй хөдөлмөрлөдөг. Миний мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байхдаа урсгасан хөлсийг цуглуулвал цөлжсөн газрийг сэргээхээр их болох биз.
Хөтлөгч: Яахх! Үнэхээр сайхан хариуллаа. Мэдээж хүсэл мөрөөдөлгүй хүн гэрэлтддэггүй шүү дээ.
Би инээмсэглэн толгой дохиод хөтлөгчийн асуух дараагийн асуултыг хүлээнэ. Нэвтрүүлэгт оролцож байгаа минь энэ. Асуултанд чин сэтгэлээсээ хариулж, бусдад урам зориг хайрладаг нэвтрүүлэг юм.
Хөтлөгч: Ий Инна нь хамгийн анх 7 жилийн өмнө агентлагийн ертөнцөд хөл тавьж байжээ. Таны даван туулсан зүйлс, туршлага хэдийн зузаан болжээ. Тэгвэл Иннаг модель болгоход хүргэсэн зүйл юу вэ?
Би: Энэ асуултыг зөндөө сонсож байсан юм байна. /инээх/
Хөтлөгч наргиан хийн чангаар уулга алдсаар "Яахх! Биднийг өршөөнө үү" гэхэд би гараа сэгсчүүлэн инээд алдсаар "Тийм бишээ!" гэж хэлэв.
Би: Ммм... Модель болох нь миний багийн мөрөөдөл байсан. Ахлах сургуулийн эхний жилээсээ л энэ салбараар явна гэж хатуу шийдсэн. Мэдээж аав ээж мөн ах минь надад цааш ахих хүсэл эрмэлзлийг асаадаг байсан л даа. Гэхдээ өөр бас нэг хүн байдаг юм. Эртний нандин нэгэн маань байгаа юм.
Эртний нандин нэгэн... Тэхёнаа? Чи надаар бахархаж байна уу? Би чамайгаа зурагтаар ярилаа шүү дээ. Чи үзээд догдолж байна уу... Утгагүй гэдгийг мэдэж байна. Чи минь салхи мэт намуухнаар алга болсон байхад үзэж байна уу гэнэ шүү.
Хөтлөгч: Тэгэхээр эртний нандин нэгэн тань чухал нөлөө үзүүлсэн юм байна.
Би: Тэгж хэлж болно. Намайг бууж өгөх гээд сөхөрч байхад тэр хүн гарнаас минь атгаад дээш татаж өгсөн юм.
Хөтлөгч: Ахх! Анхны хайр байх нь ээ!
Энэ бол хөтлөгч нарын хийдэг зүйл. Тэд нэвтрүүлэгт оролцсон алдартнуудын тухай шуугиан тархиуц зүйлийг яриулах хэрэгтэй байдаг. Энэ удаад миний анхны хайрын талаар яриулж олны чихэнд хүргэх гэсэн бололтой.
Би зүгээр л инээд алдан асуултнаас булзах гэвэл хөтлөгч "Би энэ талаар дуулж байсан юм байна!" гээд инээлээ.
YOU ARE READING
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
