Тэхёний талаас~
Онооны харьцааг арай гэж 13:13 болголоо. Сагс тоглох амархан санагддаг байсан ч энэ удаа хүчтэй өрсөлдөгчтэй болохоор тэр юм уу оноо авах их хэцүү байна. Эхний үе дуусахад ердөө 2 минут үлдчихэж....
Би заавал ялмаар байна. Иннад өөрийнхөө хүслийг даатгахыг үнэхээр их хүсэж байна!
3 ын шугамны ард зогсон бөмбөгөө дээш шидэх гэтэл Жонгүг дээш үсэрсээр бөмбөгийг маань дарж орхив. Тэр хаанаас гараад ирэв ээ?
Жонгүг: Юнги!! гэж дуудан хашгирахад Юнги манай ангийн хөвгүүдийн хашилтаас бултаж гараад Жонгүгийн дамжуулах бөмбөгийг аван хурдтай залсаар шийдэнд тохчихлоо.
Жонгүг инээсээр: Манай найз сагсыг хашраагч байгаа юм.
Би духны хажуугаар урсах хөлсөө арчсаар: Тиймээ! Тэр их сайн юм.
Жонгүг бах нь ханасан байртайгаар: Ядаж энэ тоглолтоор ч болов Иннад өөрийгөө харуулахыг хүсэж байна. Чи үүнийг зөвшөөрнө биз дээ?
Би: Тэгж чадахгүй! Иннагын талаар битгий ярь!
Жонгүг: Хартай залуу юм биз дээ. Хөөе, Инна бол миний найз. Би яагаад ярьж болдоггүй юм? Чи өөрийгөө л бодоод байна гэснээ нэг тийм учир нь олдохгүйгээр инээсээр цаашаагаа гүйгээд явчихав.
Жонгүг яг сумтай байхаа. Яаж бодохоороо найз залууд нь "Иннад өөрийгөө харуулахыг хүсэж байна" гэж хэлж чадав аа! Ингэх тусам нь боломж олгохгүй юм чинь! Миний Инна бол зөвхөн минийх!!
Бөмбөгөө хаалгуулсандаа сэтгэл гонсойн өөрийн мэдэлгүй Инна руу харцаа чиглүүлэв. Магадгүй тэр намайг аргадна гэж бодсон байх.
Инна тоглолтыг үзэхийн оронд хэн нэгэнтэй ярилцаж байгаа бололтой. Үнэндээ баяртай байна. Миний Инна их ичимхий болохоор Чэринээс өөр хүнтэй юу ч дуугардаггүй шүү дээ. Иннагаа нийгэмшүүлэхийг хүсдэг байсан юм. Ашгүй дээ...
Байзаарай!? Үнэндээ баярлах хэрэг биш байж. Иннагын хажууд суух охиныг сайн аживал 2 сарын өмнө баллахаа дөхсөн хүүхэд байна. Ой санамжыг нь устгасан ч аюултай шүү дээ. Инна мэдсээр байж... Болгоомжлох хэрэгтэй.
-Тэхёнаа!! Гаргаарай гэж ангийн банди чанга хашгирхад миний анхаарал буцаад тоглолтондоо төвлөрлөө.
Хамгийн сайнаараа хичээж заавал ялахыг хүсэж байна! Би чадах болноо!! гэж өөрийгөө зоригжуулаад бөмбөгийг гаргалаа.
ВЫ ЧИТАЕТЕ
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
ФанфикшнКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
