(Бас ч гэж хөөрхөн урт шүү 🙏😂 За тэгээд маргааш амралтын өдөр юм чинь шөнөнжингөө ч болтугай тайван уншаарай хха 😂😂😍)
Бүх зүйл байраа олох хараахан болоогүй байлаа. Аз жаргалтай амьдрал эхлэх ч болоогүй. Дөнгөж л эргэн тойрноо таниж мэдээд, амьдрал гэсэн нэртээ далайд гарахдаа бэлдэх завиа л хайсан хэвээр.
Мөрөөдөл минь биелчихсэн үү? Үгүй дээ. Миний мөрөөдөл алдартай загвар өмсөгч болох байсан. Асар их хүч хөдөлмөрийн хөлсийг урсгасан хойноо ашгүй зорьсондоо хүрсэн ч сэтгэл минь ханасангүй. Бүгдийн дээр гарч, хамгийн шилдэг #1 болохыг хүсээгүй. Харин миний мөрөөдлийн нэг хэсэг болох КИМ ТЭХЁН-тай дахин хамтдаа байхыг хүсэж байна.
Ахлах сургуульд байхдаа бүхий л зүйлээ түүнтэй хамт байгаагаар төсөөлдөг байсан. Үйлдэл бүрт минь тэр хажууд байна гэж бодогддог байсан юм. Биднийг дайраад өнгөрсөн хар шуурганд түүнийгээ алдсан ч би эргүүлж олж чадсан. Зөвхөн олсон төдий... Тэр намайг санахгүй байгаа. Бидний хамтдаа бүтээсэн асар их жаргалтай хийгээд гашуун нулимсны амттай гунигт явдал гээд бүгдийг санахгүй.
Эргүүлэн түүний ой дурсамжыг авчирана гэдэг байж боломгүй болохыг ойлгосон. Тэр өнгөрсөнд үлдээсэн бага насны дурсамж, найз нөхөдтэй яг л хүн шиг болчихсон. Үгүй ээ! Яах аргагүй хүн болчихсон.
Хичнээн удаа "Чи өмнө нь бирд байсан" гээд надад итгэхгүй юм шиг. Мэдээж өөрийг нь ямарваа нэгэн ер бусын шидтэй байсан гэхээр хэн итгэх юм бэ?
Сөүлийн хамгийн том загварын шоу болох "Seoul magical" (зохиомол шөө манайхаан 😂) эхлэхэд ганцхан цаг үлдээд байлаа. Нүүр будалтаа хийлгэн, эхний гарааны хувцасаа бэлдэж тавьчихаад цаг хүлээн арын өрөөндөө сууна.
"Ий Инна" гэсэн нэрийг бичсэн самбар толины өмнө олон өнгийн гэрэлтүүлгийн хамтаар асаж унтран анивчихыг ажиглан сандралаа дарахыг хичээнэ. Сүүлийн 3 жил уг шоунд оролцож байгаа ч энэ жил онцгой. Би анх тайзан дээр гарч байснаасаа ч илүү сандарч байна гэхэд болно.
Хамгийн сүүлд хэзээ тайзан дээр алхахаасаа өмнө ингэтлээ хөөрөн догдолж, үүгээр барамгүй гарын хөлс асгарам сандарсанаа санахгүй нь. Зөвхөн Тэхён руу бичсэн зурвасаа байн байн харан түүнийг хариулах болов уу гэж хүлээнэ.
Өнөөдөр миний хувьд чухал өдөр. ******* цэнгэлдэхэд өнөө оройн 21 цагт загварын шоу болно. Чи тусгай зочин болоод намайг ирж үзэх үү? Би хүлээж байя.
YOU ARE READING
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
