Захирал: Өнөөдөр та бүгд гэнэн томоогүй сурагч наснаас хичээл зүтгэл, хариуцлага шаардах илүү бие даасан нэгэн болж төлөвшиж байна. Хамтдаа алдаа дутагдалаа хэлэлцэж, хамтдаа бүгдийг даван туулдаг байсан найзуудын хамтаар бүгд төгсөцгөөн энэ өдөр та бүхэн амьдралынхаа томоохон шинэ хуудсыг эхлүүлж байгаа билээ. Ингээд бүх суралцагчидаа төгсөлтөнд нь баяр хүргэж 3-2 р ангийн Жон Жонгүгийг үг хэлэхийг урьж байна.
Захирал ийн хэлсний дараа заалан дахь бүх сурагчид алга ташин Жонгүгийг хүндэтгэлтэй нь аргагүй индэр дээр урьлаа. Жонгүг төгсөлтийн үгээ бичсэн цаасаа гартаа барьсаар инээмсэглэн индэрийн ард очин зогсоод ярьж эхэллээ.
Жонгүг: Би анх ямар нэг зорилгогүй, ямар нэг мөрөөдөлгүй нэгэн энэ ахлах сургуульд хүн бүрийн нэгэн адил сурах л ёстой юм байна гэсэн бодолтой орж ирсэн. Гэхдээ миний найзууд, миний ангийнхан маш хичээл зүтгэлтэй мундаг хүүхдүүд байсан. Тэгтэл би огт хичээдэггүй зүгээр нэгэн хэвийнээр амьдарсаар л. Гэхдээ энэ амьдрал ердөө ганцхан удаа тохионо. Бид дахиж амьдрахгүй. Тийм байж юу ч хийлгүй өдөр хоногыг өнгөрөөх надад дэндүү утгагүй байсан. Өөрийгөө голсон тэр өдрөөс би илүү өөрийгөө дайчлан Жон Жонгүг гэж хүн бусдын адил амжилтыг гаргаж чадна гэдгийг ойлгуулахыг хүссэн. Үүний үр дүнд өнөөдөр би төгсөлтийн баяраар үг хэлэх эрхийг авч, нэг сургуулийн найзууддаа урам өгөх чадалтай хүн болжээ. Миний сурлагын амжилтанд мэдээж сургуулийн бүх багш нар тусалж, надад өөрийн хүү шигээ зоригыг хайрладаг байсан. Бид өнөөдөр сургуулиа төсгчихлөө гэж санаа амралгүй биднийг энэ зэрэгт нь хүмүүжүүлсэн багш нартаа талархсанаа илэрхийлж, сайн сайхан яваагаа харуулж ачыг нь хариулах ёстой. Бид....
Жонгүг өөртөө тун итгэлтэй тод өнгөөр зөв зүйлийг ярьж байсан ч би санаа зоволтоор дүүрэн доош толгойгоо гудайлган сууж байлаа. Бүх хүүхэд хөөрч догдолж энэ л өдрийг хүлээж байсан тул бүгдээр үнэхээр баярлаж байгаа харагдана.
Сун багш аяар алхсаар над дээр хүрч ирэн бусдад нээх садаа болохгүй гэсэндээ өмнө минь өвдгөлж суугаад хөмсөгөө зангидан харж эхлэв.
Би сандарсаар: Багшаа гэж шивнэвэл Сун багшийн харц улам ширүүн болон "Ким Тэхён хаана байна!?" гэж асуув.
Би: Т-Тэр... Б-Би мэдэхгүй.
Үнэндээ толь алга болсныг мэдсэн Тэхён хаашаа ч юм гүйгээд алга болчихсон. Тэр ямар нэг арга хэмжээ авахаар хаа нэгтэй рүү явсан байж болох юм. Гэхдээ толийг миний найзууд авсан гээ биз дээ... Гэхдээ Чэрин ардханд минь сууж байна шүү дээ. Тэгтэл Тэхён хаашаа алга болчихов оо...
BẠN ĐANG ĐỌC
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...