Гуч. "Хэрвээ"

1.7K 156 33
                                        

Ус дуслах чимээ л сонсогдоход хий дэмий шүршүүрийн доор удаан зогсоно. Зүгээр л тэдгээр уснууд хэрхэн доош урсаж байгааг ажин юу ч бодолгүй, биеэ ч угаалгүй зогссоор. Магадгүй сэтгэл санаа тиймхэн байгаа болохоор бодлоо цэгцлэх гэж хар өглөөгүүр шүршүүрт орж байгаа байх.

Уснаас гаран үсээ хатаачихаад орон дээрээ дээш харан хэвтлээ. Тэхён захиаг уншсан болов уу? Арай намайг өгсөн гээд ураад хаячихсан юм биш байгаа!? Хэрвээ урчихсан бол... Үгүй ээ! Уншсан байх ёстой. Хэжин үлдээсэн шүү дээ. Хэжин бүх сэтгэлээ зориулан түүнд үлдээсэн ганц зүйл нь байхад тэр уншсан л байж таарна.

Хэд хоногын өмнө би Тэхёнийг алгадчихсан. Тэр миний үгэнд итгэхгүй намайг элдвээр хэлээд байсанд гомдсондоо эсвэл уурласандаа цохьчихсон юм. Би уг нь тэгэхийг хүсээгүй. Хэн хайртай хүнээ алгадхыг хүснэ гэж. Үнэхээр хэцүү мэдрэгддэг юм билээ. Би тийм үйлдэл хийсэндээ үнэхээр итгээгүй. Маш муухай мэдрэгдсэн болохоор дахиж хэзээ ч тэгэхгүй.

Заримдаа та нарт эргэлзэх үе гардаг уу? Хийж байгаа зүйл чинь зөв үү эсвэл буруу болов уу гээд л. Би яг одоо тийм эргэлзээнд амьдарч байна. Тэхён үнэхээр намайг мартсан!? Би түүний хувьд анхнаасаа л хэн ч биш байсан болохоор нэг муу хүсэл төдийхөнд мартагдчихав уу... Ингэхэд Бура гэж охин яг юуг хүссэн болоод Тэхён надтай тэгж харьцдаг юм бэ? Би Тэхёнийг хуучин хэвэнд нь оруулахын тулд юу хийх вэ? Зүгээр намайг санахыг нь хүлээгээд л байж байх уу эсвэл санах хүртэл нь хичээж, оролдлого хийх үү?

Ахх... Үнэхээр олон асуултан дундаа будилж байна. Аль нь зөв сонголт, аль нь үнэн гэдгийг мэдэхгүй нь. Эргэлзээн дундах олон замын голд бүр мөсөн төөрч орхижээ.

Амьдрал кино шиг байдаг бол гоё байхгүй юу. Хэдий миний амьдрал аль хэдийн түүний ачаар киноноос дутхааргүй адал явдалтай, хайр татмаар сайхан байсан ч төгсгөл нь тийм ч жаргалтай байхгүй юм шиг. Кино шиг Тэхён гэнэтхэн намайг санаад хүрч ирээд тэврэх болов уу? Тэгвэл гоё байхсан.

Бодолд автсан чигтээ олон асуулт хариултандаа будилсаар хэвтэхэд утсанд минь дуудлага ирэв. Хурдан гэгч нь босоод Тэхёнийг байх гэсэн бяцхан найдлагыг тээсээр над руу залгах нэгний дугаар луу харлаа. Би яагаад Тэхёнийг гэж боддог байнаа. Намайг залгаад байхад тэр нэг ч удаа хариулаагүй шүү дээ. Магадгүй Бура аль хэдийн түүний утаснаас дугаарыг маань устгачихсан биз.

Би: Байна уу.

Чэрин: Чамайг үхчихсэн юм байхдаа гэж бодлоо шүү! Ямар удаан авдаг юм бэ!

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Where stories live. Discover now