Тэхёныг арай ч өөрийгөө хэн болохыг шуудхан хэлчихэнэ гэж бодсонгүй. Үнэхээр гэнэтийн бас утгагүй байлаа...
Согжин ах Тэхёний хэлсэн үгэнд итгэж ядан "Бирд?" хэмээн дооглосон маягаар лавлан асуув.
Тэхён: Т-Тиймээ! Ер нь эндхийн хүмүүс их аймар юм... Толиндоо буцаад ормоор санагдчихлаа!
Согжин: И-Инна энд юу болоод байнаа? Ийм зүйл гэж байх уу? гэснээ хачин гэмээр инээгээд: Тэгвэл бирд юм бол батлаач? Үгүй бол одоохон эндээс яв!!
Би: Ахаа!
Согжин: Чи дуугай байж бай! Энд ах чинь юм ярьж байна!
Би: Үнэндээ энэ манай ангийн банди байгаа юмаа! З-Зүгээр надаас ном авах гэж ирсэн юм. Тэгтэл та гэнэт орж ирээд айсандаа хөшигний ардуур нуучихсан...
Согжин: Тийм байж. Тэгвэл энэ толийг юу гэж тайлбарлах уу? гэснээ гарнаас минь булааж аван: Ахдаа хэлээч. Чи хаанаас ийм үнэтэй зүйлийг аваав?
Би түүнээс толийг хурдхан аван: Э-Энэ бол... Би олсон юм! Эзнийг нь олохоороо эргүүлж өгнө. Таньд хамаагүй зүйл.
Согжин: Ий Инна! Чи ахыгаа хуурах санаатай юу?
Би: Ү-Үгүй ээ... Юу гэж тэгдэг юм. Та хоол идмээр байна гэсэн биз дээ? Би дэлгүүр гараад ирий гээд үүд рүү зүгэлтэл Тэхён ах руу ширтээд л зогсоод байв.
Би түүнийг татан: Чи ч гэсэн хамт яв!
Гадагш гарахад тэргэл саран мандаж өдөр мэт гэгээтэй шөнө угтав.
Тэхён гүнзгий амьсгаа авсаар: Одоо хүртэл энд байгаа гэдэгтээ итгэхгүй нь ээ...
Би түүн лүү муухай харсаар: Итгэхгүй байна гэнээ? Харин би л чамд итгэж өгөхгүй байна шүү! Яагаад шуудхан хэлчихэж байгаа юм? Хүн бүр чамд итгэнэ гэж бодоо юу?
Тэхён: Эзний ах л над руу аймшигтай хараад байсан шд. Хэлэхээс өөр арга байгаагүй. /доош харах/
Би: Согжин ах түрүүн муухай зан гаргасан мэт байж болох ч их сайн хүн байгаа юм. Сайхан сэтгэлтэй, тусч бас маш гэгээлэг хүн. Гэтэл би түүнд сая худлаа ярьчихлаа. Худлаа ярих буруу зүйл байтал төрсөн ахдаа маш том худлаа хэллээ. Энэ бүгд чиний буруу! Тиймээс гурав биш дөрвөн хүсэл биелүүлж өгөөрэй гээд түрүүлээд алхав.
Тэхён байрандаа хэсэг зогсож байгаад: Байзаарай... Үгүй ээ! Тэгж болохгүй шдээ! Гурвийг л биелүүлэх дүрэм байдаг юм!! гэж хашгирсаар ардаас гүйн ирэв.
YOU ARE READING
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
FanfictionКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...
