Бура: Чи тэгээд үнэхээр миний хүссэнийг хийж чадах юм биз дээ?
Тэхён: Мэдээж. Эзэн таны хүсэл миний тушаал билээ.
Тэхён хэдий дургүй байсан ч толийг эргүүлж авах төлөвлөгөөнийхөө төлөө арай ядан ийн хэлээд бөхийв.
Бура сэтгэл хангалуун инээд алдан өрөөний эргэн тойрноор алхсаар: Ммм... Би юу хүсдэг юм билээ?
Тэхён үг хэлэлгүй Бураг хүн шиг л зүйл хүсээсэй хэмээн дотроо залбирч байв.
Тэгвэл Бура нэг зүйл бодож олсон бололтой гэнэт чанга инээн Тэхён руу ойртсоор "Би олчихлоо" гэхэд Тэхён толгой дохив.
Бура гэнэтхэн Тэхёний гарыг татан атгаж авсанаа: Аан гээч, би чамд сайн гэдэг үг худлаа байгаагүй юм шүү. Чи их царайлаг бас дур булаам харагддаг. Би хэдий чамайг гартаа оруулж эзэн чинь болохыг хүсэж байсан ч чиний эмэгтэй болохыг ч мөн маш их хүсэж байна.
Тэхён гайхширан хэлэх үгээ олж ядан Бурагаас гараа татаж аван аль болох холдоход Бура түүн рүү ойртсоор тэвэрч аван "Энэ миний хүсэл" гэж шивнэлээ.
Тэхён худал инээсээр Бураг зөөлхөн түлхээд: Би хүн алах, нэгэнт үхсэн хүнийг амилуулах эсвэл хэн нэгнийг дурлуулж чадахгүй. Тиймээс бүтэхгүй. Би чамд дурлахгүй.
Бура: Тийм зүйл гэж байх уу? Тэгвэл Инна! Тэр чамаас хүсээ л байлгүй!!
Тэхён: Үгүй дээ. Инна надаас өөрт нь дурлаад өг гэж гуйгаагүй. Тэр минь гуйгаагүй байсан ч татагдахаар тийм л хайр татам нэгэн байгаа юм.
Бура жуумалзан хөмсөгөө зангидсаар: Юу гэнээ! Чи өөрийгөө хэн гэж бодоов!! Зүгээр л наад өмхий амаараа чалчаад байлгүй хүслийг минь биелүүл!! Би чиний эзэн! Чи миний боол!! Надад дурла гэж байна би чамайг!!!
Жирийн нэгэг охиныг сохор болгосон бирдийн шунал түрүүлэм чадвар. Даанч биелэхээргүй хүсэл аж.
Чангаар орилон Тэхёнийг хараах Бура яг л зүрхгүй нэгэн шиг түүнээс дурлахыг шаардсаар. Хайр сэтгэлийг ямар ч ид шид хүчээр гүйцэлдүүлж чадахгүйг ухаан дутуу нэгэн хэрхэвч ойлгох билээ.
---
Хэн нэгнийг гомдооно гэдэг суугаад босохоос ч амархан үйлдэл. Ердөө л муухай харах, санамсаргүй буруу үг хэлэх зэрэг эв хавгүй хөдөлгөөн бүр хэн нэгэн дотны хүнийг чинь гомдоож байдаг юм. Хамгийн аймар нь чи дотны нэгнийнхээ зүрхийг зүсэж буйгаа мэдэхгүй хутгаа улам ирэлсээр л...
ŞİMDİ OKUDUĞUN
Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)
Hayran KurguКим Тэхён бол дэлхий ертөнц, сансар огторгуй эсвэл бүр галактикт орших цор ганц ер бусын нэгэн... Иймд түүнийг тодорхойлох төгс үг нь "Төсөөлшгүй" юм. ================================== Бичигдэж эхэлсэн: 2017.10.29 Бичигдэж дууссан: 2018.04.27 Ний...